
Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн, аймшгийн кино сонирхогчдын хорхойг
хүргээд буй "Тhе Possession" хэмээх кино өнгөрөгч амралтын өдрүүдээр
Америкийн зах зээлд 17.7 сая ам.долларын ашиг орлого цуглуулж, кино
жагсаалтыг тэргүүлж эхэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн, аймшгийн кино сонирхогчдын хорхойг хүргээд буй "Тhе Possession" хэмээх кино өнгөрөгч амралтын өдрүүдээр Америкийн зах зээлд 17.7 сая ам.долларын ашиг орлого цуглуулж, кино жагсаалтыг тэргүүлж эхэлсэн байна.
Америкийн найруулагч, продюсер Сэм Рэйми ажиллаж, гол дүрд Америкийн жүжигчин Кира Седжвик, Жеффри Дин Морган болон залуу жүжигчин Мэдисон Девенпорт нар тогложээ.
Энэхүү кино нь эртний еврейн ардын аман зохиолд гардаг "Диббук" хэмээх чөтгөрийн сүнс нэгэн гэр бүлийн бяцхан охиныг эзэмдэж, тэд тэрхүү чөтгөртэй тэмцэж буй тухай өгүүлдэг аж.
Ийнхүү "The Possession"-г тун удахгүй Монгол үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байгаа аж.
Ц.Болор