УИХ-ын ээлжит чуулганаар өнөөдөр Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Мөн чуулганаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаад завсарласан юм. Харин нэгдсэн чуулганыг үдээш хойш 15 цагт үргэлжлүүлэхээр зарлаад байна. Өнөөдрийн үдээс хойшхи чуулганаар Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэх юм.



















































