
Хар салхины аюул үүгээр дууссангүй 20 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэж, 50 мянган га тариалангийн газар сүйтгэгдэж, хэдэн зуун мод унаснаар цахилгаан тасарсан байна. Мөн 400 хүн сураггүй алга болж, 212 мянган хүн орон гэргүй болжээ.
Байгалийн гамшиг өнгөрсөн зун Хойд Солонгосыг амраагаагүй юм. Өнгөрсөн зургаа, долдугаар сард үерийн улмаас тус улсын 169 иргэн амь үрэгдсэн.
Хар салхинд хохирогсдын тоог нарийн гаргах хүндхэн байгаа гэнэ. Болавен хар салхи Японы Окинава арлыг дайсрны дараа Хойд Солонгост ирсэн юм. Хойд Солонгос НҮБ-ын Хүнсний хөтөлбөрөөс тусламж хүссэн байна.
Д.Идэр

