
Байт харвалтын ганцаарчилсан төрөлд аврагаласан тэрээр шөвгийн дөрөвт АНУ-ын тамирчин Эрик Беннэттэй таарч 6:2-ийн харьцаагаар ялж алтан медалийн төлөө харвах эрхтэй болсон юм. Тимур Тучин сүүлийн тоглолтоо нутаг нэгт тамирчин Олег Шестаковтой хийж, 7:3-ийн харьцаагаар ялж олимпийн аврага болсон байна.
Байт харвалтын спортын мастер, дэлхийн рекордыг эзэмшигч, 24 настай Тимур Тучин Буриадын түүхэнд алтан медаль авчирсан анхны тамирчин болжээ.
Энэ төрөлд хүрэл медалийн эзэн нь мөн л ОХУ-ын тамирчин Михайл Оюун байв. Ингэж манай хойд хөршийн гурван тамирчин эрэгтэйчүүдийн байт харвалтын ганцаарчилсан төрлөөс гурван өнгийг медалийг нь зүүжээ.
Д.Идэр

Сэтгэгдэл (2)