
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн лхагва гарагт Иран улсад албан ёсны айлчлалаа эхэлсэн. Тэрбээр Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний 16-р дээд хэмжээний уулзалтанд оролцож Иран улсын төрийн тэргүүн болон бусад удирдах албаныхантай уулзсан юм. Үүний зэрэгцээ Монголын их хаадаас тус улсад үлдсэн түүхийн дурсгалуудтай танилцаж, цаашид судлах боломж эрэлхийлэх зорилготой айлчилсан юм. Тэрбээр олон хоногийн айлчлалаа өнөөдөр өндөрлөж эх орондоо ирж байгаа юм. Өмнө нь Ю.Цэдэнбал 1974 онд Иран улсад айлчилж байсан. Үүнээс хойш ийм дээд хэмжээний айлчлал хийж байгаагүй аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ираны цөмийн байгууламжтай танилцсан анхны гадны улсын төрийн тэргүүн болсон билээ.