
Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаяр өдгөө сайд нарын гэгдэх Клиникийн хоёрдугаар нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Түүний биеийн байдал муу, баруун хөлөнд нь мэдээ орохгүй байгаа, монголд байхгүй эмгэг туссан хэмээн МАХН-аас мэдэгдэж байсан. Харин түүнийг эмчлэгч эмч нар өнөөдөр 14.00 цагаас зөвлөлджээ. Зөвлөгөөнийг Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн эмч доктор Г.Баясгалан ахлав. Эмч нар зөвлөлдөж МАХН-ын дарга Н.Энхбаярыг сахиуртай байхыг зөвшөөрсөн байна. Учир нь түүний бие эмнэлэгт хэвтсэнээсээ хойш улам дордож хэвтэрт орсон байна. Өнөөдрийн байдлаар түүний хуйх, өвдөгний хэсэг мэдээгүйжсэн тул мэдрэлийн гаралтай эмчилгээ хийж эхлэхээр болжээ. Мөн ухаан санаа саруул хэдий ч биеэ даах чадваргүй болж сульдсан байна.
Б.Чимэг