
Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 50 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 43 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон шалгаж эхэлсэн байна. Уг хоногт нийслэлд бусдын биед гэмтэл учруулах нэг, хүчиндэх нэг, хулгайлах 13, дээрэмдэх нэг, залилан мэхлэх нэг, танхайрах дөрөв гарчээ. Зам тээврийн 24 осол бүртгэгдэж, 20 хүн гэмтсэн байна. Мөн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 188 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг