
“Mining and Construction Mongolia 2012″ олон улсын үзэсгэлэн нь Allworld
Exhibitions группын Монгол Улсад зохион байгуулж буй анхны арга хэмжээ
юм. Үүнтэй төстэй уул уурхай, барилга болон эрчим хүчний томоохон
үзэсгэлэнг Хонг Конг, Малайз болон Вьетнамд зохион байгуулж байжээ.

“Mining and Construction Mongolia 2012″ олон улсын үзэсгэлэн нь Allworld Exhibitions группын Монгол Улсад зохион байгуулж буй анхны арга хэмжээ юм. Үүнтэй төстэй уул уурхай, барилга болон эрчим хүчний томоохон үзэсгэлэнг Хонг Конг, Малайз болон Вьетнамд зохион байгуулж байжээ. Одоогийн байдлаар уг үзэсгэлэнд Австрали, Канад болон Герман зэрэг 22 орны 190 компани, байгууллага оролцож байна.
Үзэсгэлэнгийн эхний өдөр Их Британийн ЭСЯ-наас зохион явуулах Лондон хотын зүүн хэсэгт 2012 оны олимпийн хотхонг хэрхэн барьж, байгуулсан талаар баримтат кино үзүүлэх бол хоёр дахь өдөр Барилга, хот байгуулалтын яамнаас “Монголын барилгачдын өдөр”-т зориулж “Шинэ бүтээн байгуулалт - дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийг танилцуулах семинар болох юм байна.
Ц.Болор