
Хэвлэлийн хүрээлэнгээс “Social media-бидний ирээдүй” сэдэвт хагас өдрийн
сургалтыг Австралийн “Star observer” сонины туршлагатай сэтгүүлч,
редактор Энди Нүүнэн болон Internews төслийн мэргэжилтнүүдтэй хамтран
цахим мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдэд зориулан зохион байгуулахаар
болжээ.

Хэвлэлийн хүрээлэнгээс “Social media-бидний ирээдүй” сэдэвт хагас өдрийн сургалтыг Австралийн “Star observer” сонины туршлагатай сэтгүүлч, редактор Энди Нүүнэн болон Internews төслийн мэргэжилтнүүдтэй хамтран цахим мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдэд зориулан зохион байгуулахаар болжээ. Тус сургалт өнөөдөр болох бөгөөд Австрали болон Монголын сэтгүүлчид нийгмийн мэдээллийн хэрэгслийг өдөр тутмын ажилдаа ямар ялгаатай ашигладаг, бичлэгийн сэдвээ яаж олох, түүнийг сонирхолтой болгох бодит боломжийг тайлбарлах юм.
Мөн мэдээллийн хэрэгслийг амжилттай ажиллуулж, хэрэглэгчийн сонирхлыг татах үндсэн гурван зарчим, түүнд тулгуурлан мэдээллийг шуурхай дамжуулах технологийн талаар ярилцана. “Дээрх сургалтаар олсон мэдлэг, мэдээлэлд тулгуурлан цахим сэтгүүлзүйг ашиглан хэвлэл мэдээллийн салбарт бизнесээ өргөжүүлэх боломжтой” хэмээн Австралийн мэргэжилтэн Энди Нүүнэн хэлсэн байна. Цахим сэтгүүлзүйн анхны сургалтад нийт найман сэтгүүлчийг хамруулж сертификат олгох юм байна.
Ц.Болор