Монгол улсад анх удаа хувцас загвар, гоо зүйн чиглэлээр дагнасан
“Fashion Channel” телевизийн нээлт энэ сарын найманд буюу хагас сайн
өдөр Нүхтэд байрлах Corprate Hotel & Resort nukht-д болно.
Монгол улсад анх удаа хувцас загвар, гоо зүйн чиглэлээр дагнасан “Fashion Channel” телевизийн нээлт энэ сарын найманд буюу хагас сайн өдөр Нүхтэд байрлах Corprate Hotel & Resort nukht-д болно.Нээлтийн үйл ажиллагаан дээр ОУ-д танигдсан Монгол дизайнерууд, Модель, Зураач гээд уран бүтээлчдийн сэтгэл зүрхээ шингээсэн бүтээлүүдийг үзэх аж. Монголын хамгийн том, аварга 4м өндөр“Туфль” болон бусад аварга, том хувцас хэрэглэлүүдийг эндээс үзнэ. Уг нээлтийн үйл ажиллагаа өдөр тутмын шоу цэнгээний хэмжээнд бус олон улсын анхаарал татсан загварын томоохон арга хэмжээ гэдгээрээ онцлог. Энэ өдөр Үзэсгэлэн, Fashion show, Fashion party гэсэн 3 үндсэн хөтөлбөртэй. Зохион байгуулах багынхан өнөөдөр хэвлэлийн бага хурлаараа дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, хэвлэлийнхэнд олгох мандатын бүртгэл хийх гэж байна. 11:00 цагаас Corprate зочид буудлын хурлын танхимд болно.
Ц.Болор



















































