
MNG Event-ийнхэн дэлхийг байлдан дагуулж байгаа “Gangnam style” дууны
монгол хувилбараар энэ сарын 7-нд хөгжилтэй шоу зохион байгуулах гэж
байна.

MNG Event-ийнхэн дэлхийг байлдан дагуулж байгаа “Gangnam style” дууны монгол хувилбараар энэ сарын 7-нд хөгжилтэй шоу зохион байгуулах гэж байна. “Уба нь ганган стильтэй” хэмээн нэрийдсэн уг арга хэмжээ “I Loft Function house”-д болох аж. Энэхүү шоунд оролцох хүсэлтэй залуус хамгийн гоё ганган хувцастайгаа очих ёстой гэнэ.
Зохион байгуулагчид уг шоунд очсон залуусаас хамгийн ганган хоёр хүний шалгаруулж “Шинэ үе продакшны тоглолтын тасалбараар шагнах аж. Үдшийн бүрийд эхлэх Уба нь ганган стильтэй” хөгжилтэй шоу нь шөнө дунд хүртэл үргэлжилэх юм байна.
Д.Ундрах 24tsag.mn