
Жолооний үнэмлэх хэвлэдэг машин эвдрээд багагүй хугацаа өнгөрчээ. Улсын
хэмжээнд 25 мянган үнэмлэх хэвлэгдээгүй байгаа талаар манай сайт өмнө нь
мэдээлж байсан.

Жолооний үнэмлэх хэвлэдэг машин эвдрээд багагүй хугацаа өнгөрчээ. Улсын хэмжээнд 25 мянган үнэмлэх хэвлэгдээгүй байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар жолоочийн 30 мянган үнэмлэх хэвлэгдээгүй хүлээгдээд байна. Одоогоор Замын цагдаагийн газраас "Үнэмлэх хэвлэх машины тоног төхөөрөмж нийлүүлэх компанийг сонгон шалгаруулах тендер зарласан" аж. Ингээд ирэх сарын сүүлчээр тендерт ялсан компаний нэр тодрох гэнэ. Тэгэхээр өнгөрсөн зургаадугаар сараас хойш жолооны курс төгссөн иргэд арваннэгдүгээр сар хүртэл үнэмлэхээ авч чадахгүй нь.
Д.Ундрах 24tsag.mn