зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга З.Энхболдод намууд шаардлага хүргүүлэв

2012-9-05
0
ЖИРГЭХ

Шаардлага

  Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн нэр бүхий гишүүд 2012 оны Аймаг, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн барьсантай холбогдуулан Улсын Их Хурлын Дарга З.Энхболд Танд дараах шаардах бичгийг хүргүүлж байна.

1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол төрийн удирдлагын байгууллага бус, тухайн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага тул уг байгууллагыг сонгохдоо улс төрийн намуудын оролцоог аль болох багасгаж, улс төрийн намуудаас хараат бус байх шаардлагыг хангах зарчмыг хадгалах, иргэд тухайн орон нутгийн асуудлыг хамгийн сайн мэддэг мэдлэг, чадвар бүхий хүнийг сонгох боломжийг олгох үүднээс сонгуулийн тогтолцоог мажоритар системээр явуулах нь зүйтэй.  
2. Улсын Их Хурлын сонгуульд автомат төхөөрөмж ашигласантай холбоотой маргаан, зөрчил эцэслэн шийдэгдээгүй, эргэлзээтэй хэвээр байхад саналыг дан ганц автоматжуулсан төхөөрөмжөөр тоолох нь туйлын хариуцлагагүй тул хяналтын тооллого заавал хийхээр тусгах.
3. Улсын Их Хурлын сонгуулийн үед сонгуулийн хороодыг төрийн албан хаагчдаас бүрдүүлэхээр зааснаас ухарч улс төрийн намын төлөөллөөс байгуулахаар болсон нь сонгуулийн үр дүнг баталгаажуулах, сонгууль зохион байгуулах ажлыг улс төрийн зүй бус нөлөөнөөс ангид байлгах зарчимтай харшилж байна. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангахаар заасан бөгөөд нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуулийг нутгийн өөрөө удирдах байгууллага зохион байгуулах ёстой. Гэтэл хуулийн төсөлд эдгээрийг үгүйсгэсэн заалтууд тусгагдсан байна. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хороо аймаг, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар, мөн сонгуулийн хороо өөрсдөө гишүүнээ хасах, орон гарсан гишүүнээ нөхөхгүй байхаар оруулсан байна. Энэ байдал нь сонгуулийн хороодыг улс төржүүлсэн талцал, эцэс төгсгөлгүй маргаан зөрчлийн эхлэлийг тавьжээ.
4. Хуулийн төсөлд Үндсэн хуульд заасан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж, сонгуульд оролцохыг үүрэг болгон сонгуульд оролцоогүй бол иргэнд хариуцлага хүлээлгэхээр заасан байна. Энэ нь Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээг зөрчиж санал өгөөгүй иргэнийг шийтгэдэг авторитар дэглэмийн эхний шатыг энэ хуулийн төсөлд тавьсан байна.
5. Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид нэр дэвшигч нь тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин суугч байхаар хуулийн төсөлд тусгасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг, мөн түүнчлэн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын цөөнгүй гэрээг зөрчсөн байна. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулиар дүүрэгт байнга оршин суугчаас гадна уг дүүргийн нутаг дэвсгэрт ажил, хөдөлмөр эрхлэгч иргэн нэр дэвших эрхтэй байгаа. Монгол Улсын хүн амын тал хувь шахам нийслэлд ажиллаж, амьдарч байгааг харгалзсан онцлог зохицуулалтыг тусгаагүй, хэт нэг талыг барьсан хувилбарыг сонгосон байна.
6. 2012 оны аймаг, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн төсөл нь Улсын Их Хурлаас гаргасан Хүний эрхийн Үндэсний хөтөлбөрт тодорхой тусгагдсан сонгуулийн тухай хуулийг сонгууль болохоос зургаан сарын дотор өөрчилж болохгүй тухай заалтыг зөрчсөн байна. Ингэж эрх баригчид дур зоргоороо сонгуулийн хуулийг өөрчлөх нь сонгуулийн шударга ил тод байдлыг зөрчиж иргэд сонгуулийн хуулийн системтэй танилцах боломжийг хязгаарласан байна.
7.  Хуулийн төсөлд нам, эвсэл нэр дэвшигчдээ нэгдсэн нэг жагсаалтаар нэр дэвшүүлэх нэр дэвшигчдийн жагсаалтын эхнээс уг нам, эвсэлд хуульд заасны дагуу хуваарилсан суудлын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох, хэрэв тухайн дараалалд байгаа нэр дэвшигч нь сум, баг, хорооноос сонгогдсон байвал дараагийн хүнийг сонгогдсонд тооцохоор заасан нь нэр дэвшигч нэрийн жагсаалтаас гулсаж сонгогдохоор ойлгогдож байна. Энэхүү нэр дэвшигч гулсахтай холбогдох зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд тусгасан боловч Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон байдаг.
8. Зөвшөөрснөөс бусдыг хориглох нь хэм хэмжээний диспозицийг өргөтгөж Үндсэн хуулиар олгогдсон иргэний сонгогдох эрхийг хязгаарласан, ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш зарим үйлдлийг хориглосон,  хуулийн төсөлд сонгууль зохион байгуулж явуулахтай холбогдох цаг хугацааны графикийн өөр хоорондын уялдаа холбоо алдагдсан, аймаг, сум, дүүрэг, хороонд өөрийн салбартай улс төрийн намууд Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохоор хуулийн төсөлд заасан нь улс төрийн бусад намууд адил тэгш сонгуульд оролцох боломжийг хязгаарласан, сонгуулийн сурталчилгааг бүх нам, эвсэл, нэр дэвшигч адил тэгш явуулах хуулийн зохицуулалт байхгүй зэрэг хууль зөрчсөн, амьдралд нийцэхгүй, эрх баригч намуудад хэт үйлчилсэн зүйл заалтаа өөрчлөхийг шаардаж байна.

  Энэхүү шаардлагыг хүлээн авч хүний эрх, эрх чөлөөний стандартад нийцүүлэн төслийг засаж залруулах арга хэмжээ авахгүй бол улс төрийн тэмцэлд бүх л арга хэлбэрээр орохоос аргагүй болохыг анхааруулж байна. Монголын Ард түмний эв нэгдлийг хангах Үндсэн чиг үүргээ ухамсарлан, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, орон нутагт амьдарч байгаа иргэдийг хэт улс төржүүлэн, талцуулсан энэ хуулийн төслийг засаж залруулах арга хэмжээг авч ажиллахыг Улсын Их Хурлын Дарга З.Энхболд Танаас шаардаж байна.

 
ШААРДАХ БИЧГИЙГ ХҮРГҮҮЛСЭН:


 
 МОНГОЛ АРДЫН НАМ:                                                                                       /Г.ЗАНДАНШАТАР/
ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НАМ:                                                                      /Д.СҮХЖАРГАЛМАА/
ЭХ ОРОНЧДЫН НЭГДСЭН НАМ:                                                                         /Г.ГАНБАТ/
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛЫН НЭГДСЭН НАМ:                                                    /Л.ЖАРГАЛСАЙХАН/
ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР НАМ:                                                                          /Д.ДОНДОВСАМБУУ/  
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    27 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    33 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    1 цаг 10 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    1 цаг 39 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    2 цаг 29 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    2 цаг 32 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    3 цаг 12 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    5 цаг 21 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    5 цаг 35 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    5 цаг 43 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    5 цаг 48 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    5 цаг 50 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    6 цаг 6 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    22 цаг 7 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    22 цаг 20 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    23 цаг 6 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    23 цаг 19 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    23 цаг 28 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    23 цаг 36 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    23 цаг 39 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК