
Дэлхийн уул уурхайн гурав дахь том компани "Рио Тинто" Баруун Австралид
"Argyle" алмаазны орд илрүүлсэн тухай minning.com цахим хуудсанд
мэдээлэв

Дэлхийн уул уурхайн гурав дахь том компани "Рио Тинто" Баруун Австралид "Argyle" алмаазны орд илрүүлсэн тухай minning.com цахим хуудсанд мэдээлэв. Энэ нь тус компанийн эзэмшлийн 50 дахь орд болж буй. Уг ордод олборлолт явуулахад 2.2 тэрбум ам.доллар шаардагдах гэнэ. Иймээс "Рио Тинто"-гийн удирдлагууд зардлаа хэмнэх үүднээс ажлын байрны цомхтгол хийхээр болсон бөгөөд эхний ээлжинд дунд шатны менежерүүдийг халахаар төлөвлөжээ. "Энэхүү шинэ ордыг ашиглалтанд оруулахад их хэмжээний зардал шаардлагатай болно. Иймээс бид ажилчдын тоог бууруулахаас илүү дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна" гэж тус компанийн төлөөлөгч Карен Халберт ярьсныг "Bloomderg" дамжуулав.
Д.Ундрах 24tsag.mn