
Архи, дарс, шар айраг хэтрүүлэн хэрэглэснээс болж элэг нь гэмтэж буй
хүмүүст зориулсан шинэ тест зохион бүтээсэн тухай BBC мэдээлэв

Архи, дарс, шар айраг хэтрүүлэн хэрэглэснээс болж элэг нь гэмтэж буй хүмүүст зориулсан шинэ тест зохион бүтээсэн тухай BBC мэдээлэв. Саутгемптоны их сургуулийн мэргэжилтнүүдийн эл бүтээл долоо хоногт 3-4 лонх дарс уудаг, мөн илүүдэл жинтэй, чихрийн шижинтэй хүмүүсийн элгэнд гарч буй өөрчлөлтийг хэдхэн секундын дотор илрүүлнэ. Эл төхөөрөмжөөр шалгаад ногоон гэрэл асвал элэгнийх нь 50 хүртэлх хувь гэмтсэн, харин шар гэрэл элэгний өвчлөл тийм ч хүнд биш, улаан гэрэл асвал эмчид даруй хандах хэрэгтэй болсныг зааж буй аж. Тестийг 1000 хүнд туршсан бөгөөд элгээ шалгуулсан хүмүүсийн дийлэнх нь архи, дарс хэрэглэхээ багасгаж эхэлснийг мэргэжилтнүүд онцолжээ
Д.Ундрах 24tsag.mn