
Монголын элэгний эмгэг судлалын холбоо, Ази номхон далайн элэг судлалын
холбоо, ЭМЯ хамтран Тусгаарт тогтнолын хурлын их танхимд есдүгээр сарын
7-9-ний хооронд “Гепатит С вирус ба хавсарсан халдварууд” сэдэвт олон
улсын хурлыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.

Монголын элэгний эмгэг судлалын холбоо, Ази номхон далайн элэг судлалын холбоо, ЭМЯ хамтран Тусгаарт тогтнолын хурлын их танхимд есдүгээр сарын 7-9-ний хооронд “Гепатит С вирус ба хавсарсан халдварууд” сэдэвт олон улсын хурлыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.
Энэхүү хуралд 14 орны 350 гадаадын зочид төлөөлөгч, эмч, судлаач, эрдэмтэд хүрэлцэн ирж Дэлхийн элэгний өвчин судлалын өнөөгийн байдал, цаашдийн чиг хандлага, шинэ нээлт, шинэ эмчилгээний талаар хуралдана.
Мөн энэ хурлын үеэр Дэлхийд салбартаа топд бичигддэг Япон, Тайван, Солонгосын эрдэмтэн, эмч нар иргэдэд зориулж Монголд тархалт ихтэй Гепатит С вируст өвчний талаар үнэ төлбөргүй лекц тавих болно. Лекц СТӨ-нд есдүгээр сарын 07-ны 17.00 цагаас болно
Ц.Болор