

Фронтиер хуралдаан энэ жилийн гол зорилгоо гадаадын хөрөнгө оруулагч нарыг Монгол улсад хөрөнгө оруулах боломж бүхий бизнес эрхлэгч байгууллага, хувь хүмүүстэй холбох, цаашлаад олон улсын зах зээл дээр бизнесээ өргөжүүлэх сонирхолтой байгаа Монголын компани, аж ахуйн нэгж, байгууллагуудад шинэ гарц, боломж нээж өгөх гэж тодорхойлсон байна.
Энэ хуралдаанд төлөөлөгчөөр оролцож буй ХААН Банкны гүйцэтгэх захирал Норихико Като хуралдааны эхний өдөр “ХААН Банкны стратеги болон Монголын банкны салбарын тойм“ сэдвийн дор Монголын арилжааны банкуудын хөгжил тэдэнд учирч буй саад бэрхшээл, жижиг дунд бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлэх бизнесийн боломж болон банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтын ач холбогдлын талаар илтгэл тавилаа.
Өнгөрсөн жил 500 гаруй зочид төлөөлөгчид оролцож байсан бол энэ жил энэ тоо 600-д хүрч, тэр дотроо 150 гаруй зочид төлөөлөгчид Хонг Конг, Их Британи, ОХУ болон Канад, Япон улсаас ирсэн байна.
Ц.Болор