Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг 2012 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр захирамж гаргаж, Улсын Их Хурлаас батлагдсан Шүүхийн тухай багц хуулиудын хэрэгжилтийг хангах, бэлтгэл, зохион байгуулалтын ажлын хүрээнд дээрх хуулиудад заасан дүрэм, журмын төслийг боловсруулж, батлуулах ажлын хэсгийг байгуулжээ.Нийтдээ 40 шахам дүрэм, журмыг шинээр боловсруулан гаргах шаардлагатай болж байгаа аж. Тухайлбал, Шүүхийн тухай хуультай холбоотой 12, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуультай холбоотой 6, Шүүхийн захиргааны тухай хуультай холбоотой 10, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуультай холбоотой 5, Эвлэрүүлэн зуучлах тухай хуультай холбоотойгоор 5 журмыг тус тус боловсруулах ажээ.
Эдгээр журмуудыг 2012 оны 11 дүгээр сард боловсруулж дуусгахаар захирамжид тусгасан байна.
Б.Чимэг



















































