
Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 86 жилийн ой энэ өдрүүдэд
тохиож байна. Ойн хүрээнд “Барилга Экспо-2012” олон улсын үзэсгэлэн
яармагийг маргааш “Мишээл экспо” төвд нээлтээ хийх гэж байна.

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 86 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн хүрээнд “Барилга Экспо-2012” олон улсын үзэсгэлэн яармагийг маргааш “Мишээл экспо” төвд нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэнд 30 гаруй компани Улаанбаатар хотод барьж байгаа орон сууцны хотхон, хорооллоо танилцуулж, хямдрал урамшуулал зарлах юм.
Энэхүү арга хэмжээний нээлтэнд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл, Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайд, төлөөлөгчид, барилга хот байгуулалтын салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд болон гадаад дотоодын зочид, төлөөлөгчид оролцоно.
Ц.Болор