Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Цолмон: Хямралын энэ үед эдийн засгаа дэмжих ажлыг дараагийн Засгийн газарт орхиж хэрхэвч болохгүй

2020-4-06
0
ЖИРГЭХ

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан, хуульч Ц.Цолмонтой ярилцлаа.


-Та анзаарсан л байх. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг тавдугаар сарын 25-наас мөрдөж эхлэхтэй холбоотойгоор Засгийн газрыг огцруулах ёстой гэж нэр бүхий хуульчид үзэж байна. Та юу гэж бодож байна вэ?

-Миний бодлоор асуултаа буруу тавиад байх шиг. Асуулт буруу бол хариулт буруу гарна шүү дээ.

-Тэгвэл ямар асуулт тавих нь зүйтэй юм бол?

-Хууль зүйн хувьд Засгийн газрыг огцруулах, бас хэдий болтол бүрэн эрхээ хэрэгжүүлэх вэ гэдэг нь өөр өөр асуудал. Засгийн газрыг огцруулахын тулд улс төрийн урьдчилсан нөхцөл бий болсон байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, УИХ дахь олонход Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн улс төрийн шийдэл гарчихсаны дараа ихэвчлэн ийм үйл явц өрнөдөг. Улмаар Засгийн газрыг огцруулах санал Ерөнхийлөгч, УИХ-ын зүгээс гардаг. Огцруулах саналд хууль зүйн үндэслэл байх ёстой. Засгийн газар муу ажиллаад байвал хариуцлага тооцож болно. Хууль зөрчөөд байвал огцруулах ёстой. Миний хувьд Засгийн газрыг огцруулах улс төрийн, цаг хугацааны, хууль зүйн нөхцөл аль аль нь бүрдээгүй гэж харж байгаа.

ХУУЛИАР НАРИЙН ЗОХИЦУУЛААГҮЙГЭЭС Л ЭНЭ МАРГААН ҮҮДЭЛТЭЙ

-Харин ч хууль зүйн нөхцөл бүрдсэн гэж үзээд байгаа юм биш үү?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжсэнээр Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох ёстой юу гэдэг нь тусдаа асуудал. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гээд Үндсэн хуульд тодорхой заачихсан. Сонгуулийн үр дүнгээр Засгийн газар байгуулахад өмнөх Засгийн газраа огцруулдаггүй биз дээ. Засгийн газраа шинээр байгуулдаг шүү дээ. Өмнөх Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байна гэсэн үг. Сонгуулиас ердөө нэг сарын өмнө Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгоно гэдэг нь логикгүй хэрэг л дээ. Миний ойлгосноор Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар үүнийг нарийн зохицуулаагүйгээс л энэ маргаан үүдэлтэй. Тавдугаар сарын 25 хүртэл бараг хоёр сарын хугацаа байна. Одоохондоо бачимдаад, бухимдаад, мэдэгдэл хийгээд байх шаардлага байхгүй биз дээ. Албан ёсны хариултыг УИХ-аас өгөх ёстой. Шаардлагатай гэж үзвэл хуулиа засаад тодорхой болгоход хангалттай хугацаа УИХ-д байна. Хуульч хүмүүс хууль зүйн талаас нь л харж ярих ёстой байх. Сонгууль дөхсөн учраас зарим хэсэг нь улс төрийн өнцгөөс яриад байх шиг.

-Ер нь хуулийг ингэж олон талаас тайлбарлах ёстой юм уу?

-Буруу юмыг зөв болгож тайлбарлаж болохгүй. Зөв юмыг буруу гэж улайм цайм дайраад байж бас болохгүй. Мэргэжлийн хүмүүс хууль зүйн агуулга, мөн чанар, зарчмыг нь хамгийн түрүүнд бодоод тэрэндээ нийцсэн үнэн зөв хариултыг л нийгэмд өгөх үүрэгтэй.

-УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр эхэлнэ. Цар тахлаас болоод цахимаар хуралдах гээд Тамгын газрынхан ажил ихтэй байх шиг байна лээ. Д.Лүндээжанцан нарын гишүүн ч чуулганыг цахимаар хуралдуулах хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхийн тулд төсөл боловсруулаад өргөн барьчихлаа. Тамгын газрыг удирдаж байсны хувьд танд юу бодогдож байгаа бол?

-Үнэнийг хэлэхэд би хуулийн төслийг нь уншаагүй. Техникийн нөхцөл нь ямар юм бол, сайн мэдэхгүй. Гэхдээ манай парламент их цомхон, 76-хан гишүүнтэй. УИХ-ын хуралдааныг цахим хэлбэрээр хийх бүрэн боломжтой. Бусад улсын парламент үндсэндээ гурван аргаар л энэ асуудлыг шийдэж байна. Нэг нь парламент нь хуралдахгүй, улсынхаа төсвийг батлах хүртэл цуглахгүй гэж байна. Нөгөө хувилбар нь амны хаалтаа зүүж суугаад хуралдаж байна. Гурав дахь хэсэг нь мэдээллийн технологи ашиглаад хуралдана гэсэн. Зарим улсын парламент жишээлбэл, Бразилын 500 гишүүнтэй парламент мэдээллийн технологи ашиглаад зайнаас хуралдаж буй гэсэн. Европын парламент и-мэйлээр санал хураалт явууллаа гээд зурагтаар гарч байна лээ. Мэдээж шинэ асуудал болохоор технологид нь үл итгэх, шүүмжлэх л байх. Гэхдээ цаг үе нь өөрөө үүнийг шаардсан. Ер нь парламентын хуралдааны цахим хэлбэр яах аргагүй бий болж байна. Одоогоор манайд нөхцөл гайгүй ч бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хамгийн гол нь УИХ заавал хуралдах хуулийн хугацаатай. Үүнээс гадна эдийн засгийн хямралтай холбоотойгоор парламент ярилцаж шийдвэрлэх олон асуудал гарч ирж байна шүү дээ.

-Тухайлбал?

-Энэ цар тахлаас шалтгаалан дэлхийн эдийн засаг ямар ч эргэлзээгүйгээр том хямрал руу маш хурдан дөхөж байна. Хямрал 2021 оныг дуустал үргэлжлэх нь тодорхой боллоо. Хөгжиж буй орнууд энэ хямралыг өөрийн хүч, боломжоор даван туулах боломжгүй гэж олон улсын санхүүгийн байгууллагууд сануулаад байна. Ер нь хагас жил, жилийн дараа нөхцөл байдал ямар болох нь тодорхойгүй, ойлгомжгүй. Нэг талаас эдийн засгийн хямрал, нөгөө талаас манай улсын гадаад өр ирэх хэдэн жилд маш хүнд байдалд оруулах нь тодорхой боллоо. Мэдээж баян хүмүүс энэ хямралд өртөхгүй. Бага, дунд орлоготой иргэд, ядуучуудад л хамгийн том цохилт ирэх нь лавтай. Албан ёсны статистикаар манай улсын хүн амын гуравны нэг буюу нэг сая орчим нь ядуу гэсэн ангилалд байгаа. Тодорхой хямралын эсрэг УИХ, Засгийн газар маш шуурхай ажиллаж, бодитой үр дүн гаргаж, болзошгүй эрсдэлд бэлэн байх учиртай. Дэлхийн улсуудыг хараад байхад ДНБ-ийхээ бараг 10 хувьтай тэнцэх мөнгийг эдийн засаг руугаа хийж байж хямралыг хохирол багатай давна гэж үзэж байна. Энэ нь манай эдийн засгийн хувьд бараг 600 саяас нэг тэрбум ам.доллар болно. Тийм хэмжээний, урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл, тусламжийн эх үүсвэрийг Засгийн газар олж, УИХ-аар яаралтай батлуулах шаардлагатай. Сонгуулийн дараа болъё, намрын чуулганыг хүлээе гэх юм бол бараг аравдугаар сар хүрнэ. Энэ ажлыг дараагийн Засгийн газарт орхиж хэрхэвч болохгүй.

2016 ОНД БАТАЛСАН ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ ХӨТӨЛБӨРИЙГ ДҮГНЭЖ, ШИНЭЧЛЭХ ЁСТОЙ

-Эдийн засгийг дэмжих чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар та сонссон л биз дээ. Ямар арга хэмжээ хэрэгжүүлэх нь зохимжтой бол?

-УИХ 2016 онд Эдийн засгийг сэргээх хөтөлбөр баталсан. Харин одоогийн нөхцөлд энэ хөтөлбөрийн зорилтууд амьдралд нийцэхгүй. Үүсээд буй нөхцөл байдалд нийцүүлэн хөтөлбөрөө дүгнэж, шинэчлээд, төрийн бүх шатны байгууллагын зорилтуудыг дахин тодорхойлж, бага, дунд орлоготой хүмүүст чиглэсэн хөтөлбөр гаргах ёстой. Ихэнх улс иргэдийнхээ ажилгүй байсан хугацааны цалинг олгох, зээл, тухайлбал, моргэйжийн зээлийн хүүг төрөөс хариуцах, нийгмийн халамж, тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх гэх мэт иргэд рүүгээ чиглэсэн бодлого, шийдвэр гаргаж байна.

-2016 онд баталсан дээрх хөтөлбөрийн талаар өнөөдөр дурсах хүн ч алга.

-Ер нь УИХ шийдвэр гаргасан бол тэр нь заавал биелдэг, хэрэгждэг, тэрийгээ дүгнэдэг байх ёстой. Таны хэлсэнтэй санал нэг байна. УИХ-ын шийдвэрийн биелэлт ямар байна, хэрэгжээгүй бол яагаад гэдэг шалтгааныг нь тайлбарлах л ёстой. Бүгдийг нь биш юм гэхэд хамгийн томоохон, тухайлбал, Оюутолгой, Тавантолгойн талаар авах арга хэмжээний тогтоолын шийдвэрийн хэрэгжилт, явц, “Оффшорын” гэгддэг хуулийн биелэлт, үр дүнг нь УИХ сонгуулиас өмнө хэлэлцэх ёстой.

-Та ажлаа өгөөд үндсэндээ жил болж байна. Одоо юу хийж байна вэ?

-Мэргэжлийнхээ ажлыг хийж байна. Судалгаа шинжилгээ, хууль зүйн зөвлөгөө өгөх гээд ажил мундахгүй юм.

-Судалгааны ажлаасаа сонирхуулахгүй юу?

-Монгол Улсад тулгамдаад байгаа асуудлуудыг гаргаж ирэх, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох зорилготой судалгаа хийж байна. Цаашлаад шийдвэр гаргагчдад танилцуулж, бодлогын арга хэмжээ авахад нь дэм болох хэтийн зорилготой. Анхаарал татсан зүйл нь юу вэ гэвэл ер нь бараг 20 жилийн өмнө бидний өмнө тулгамдаад байсан авлига, ажилгүйдэл, ядуурал гээд бүх асуудал өнөөдөр үндсэндээ хэвээрээ л байна. Харин засаглалын хямрал нэмэгдэж, орлогын тэгш бус байдал огцом өсжээ. Засаглалын хямрал гэдэг улс төрийн намуудын төлөвшил, тэдний боловсон хүчин, санхүү, төрийн эрх бүхий байгууллагуудыг бүрдүүлэх, төлөвшүүлэх гээд олон асуудлыг хамарч байна. Хамгийн гол нь томоохон шийдвэр гаргахад төрийн институц хоорондын харилцааны асуудал анхаарал татахаар хэмжээнд хүрсэн. Өөрөөр хэлбэл, улс төрийн шийдвэр гаргах тогтолцооны асуудлыг нэг мөр шийдэхгүй бол болохгүй. Тухайлбал, 1992 онд Үндсэн хууль батлах үеэр хамгийн их маргаан тарьж байсан сэдэв нь Ерөнхийлөгчийн, эсвэл парламентын засаглалтай байх уу гэдэгтэй шууд холбоотой байсан. Гэтэл одоо манайд хаана ч байхгүй холимог тогтолцоо бий болчихож. Сонгуулиар парламентаа байгуулна, парламентаас Засгийн газраа бүрдүүлэхийн зэрэгцээ нөгөө талд нь Ерөнхийлөгчийг бүх ард түмний сонгуулиар тодруулж байна. Үе үеийн Ерөнхийлөгч сонгуульд орохдоо амлалт өгдөг. Гэтэл Үндсэн хуулиа харахаар Ерөнхийлөгч хоёрхон л чиг үүрэгтэй. Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч. Энэ нь Ерөнхийлөгч монгол үндэстний ахуй, соёл, уламжлалд анхаарлаа хандуулж, улсын наадам, тэмдэглэлт чухал баяр ёслолыг нээх, хаах зэргээр бэлгэ тэмдгийн үүрэг гүйцэтгэх ёстой гэсэн үг. Түүнчлэн улс төрийн тогтворгүй байдал бий болохоос сэргийлэн, нам, хүчнүүдийн харилцаа муудахад хооронд нь эвлэрүүлэх чиг үүрэгтэй. Гэтэл үе үеийн Ерөнхийлөгч нар сонгуулиар маш том том амлалт өгч гарч ирээд хэлснээ биелүүлэх гэхэд “Та бэлгэ тэмдгийн шинжтэй. Хуулиараа юу ч хийх эрх байхгүй” гэх маягийн орчин хүлээж байдаг. Нэгэнт амлаад гараад ирсэн хүн хэлснээ хийхийг л бодно. Тийм учраас Засгийн газартай эрх мэдэл булаацалдан, парламенттай харилцаа нь тааламжгүй болж эхэлнэ. Бүх Ерөнхийлөгчийн үед л ийм байсан.

МАНАЙД ПОПУЛИСТУУД ГАРЧ ИРЭХ ХӨРС СУУРЬ БҮРЭН БҮРДЧИХЛЭЭ

-Бүдэрч унасан ч Үндсэн хуульд буруу өгч, хамаг болохгүй байгаагийн шалтгаан нь засаглалын хямрал гэж ярих хүн олон болсон. Үндсэн хуулиа л өөрчилчихвөл бүх зүйл сайхан болно гээд байсан. Тиймээс ч сая Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт орууллаа шүү дээ.

-Арай л дутуу хийчихлээ. Гэхдээ харж л байя. Ер нь ард түмэн нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг хурдан, зөв шийдээсэй гэж л төр, засгаа сонгодог. Харин тогтолцооны гажгаас болоод томоохон төсөл, хөтөлбөрөө хөдөлгөх, эдийн засгаа тэлэх, либералчлах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах гэх мэт олон асуудлын ард гарч чадахгүй байна. Ерөнхий зургаараа бидний өмнө тулгамдаад байгаа асуудлууд тус тусдаа, өөр хоорондоо огт хамааралгүй зүйл биш. Бүгд л хоорондоо уялдаатай. Засаглалын хямралыг шийдвэл бусад нь ямар нэг хэмжээгээр шийдэгдээд л явна. Өнөөдөр ард иргэдийн амьдрал сайжрахгүй, ядуурал, ажилгүйдэл багасахгүй байгаа болохоор иргэд сэтгэл дундуур, ууртай байна. Ийм хөрсөн дээр л популистууд борооны дараах мөөг шиг олширдог. Манайд популистууд гарч ирэх хөрс суурь бүрэн бүрдчихлээ. Тэд төрийн эрхэд гарахаар популист засаг байгуулагдана. Популист засаг дарангуйллынх болоход ердөө л нэг алхам хэрэгтэй байдаг. Ерөнхийдөө Үндсэн хуулийн шинэчлэл, эдийн засгийн болон орлогын тэгш бус байдал гээд хүчин зүйлүүдийг эргэцүүлээд харахад Монгол Улс өөр нэг шилжилтийн салаа зам дээр алгуурхнаар ирж байна уу даа гэж өөрийн эрхгүй бодогдож байна. Зөв зам гарна гэж найдаж байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх таны байр суурь сонирхолтой санагдаж байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар их олон жил ярьж, олон ч хүний санаа бодол, хөлс хүч, оюун ухааныг шингээж баталлаа. Аливаа зүйлд өөрийн гэсэн цаг үе бий. Одоо хүчин төгөлдөр мөрдөж эхлээгүй байгаа хуулийг сайн, эсхүл муу гэж ярих нь утгагүй. Хууль амьдралд хэрэгжээд эхлэхээрээ л зөв, буруу, хаана, юун дээр алдаж вэ гэдэг нь харагддаг. Алдаа, оноо бий л байх. Засаж, сайжруулаад явах нь одоо бидний үүрэг. Эргэлзээтэй зүйл гарвал хуулийн үг, өгүүлбэрийг нь анх юу гэж бодож бичсэн юм гэдгийг нь УИХ-ын хуралдааны тэмдэглэл, ажлын хэсгийн дүгнэлтээс харж, судалж байж л тодорхой тайлбар өгөх ёстой. Одоо үнэлж, дүгнэхэд эрт байна.

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин Б.Номин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Бадам (202.126.88.44)
    Дансанд нь мөнгөтэй байх эсэхээ одоо л шийдэхгүй,эдийн засгаа дэмжихгүй бол сонгуулийн дараа хямралд эзэн байхгүй болох юм бишүү?!
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • ХЗДХЯ Хуульчид (66.181.178.177)
    Ц.Цолмон даргад ажлын амжилт хүсье.
    2020 оны 04 сарын 07 | Хариулах
  • pkxny (66.181.190.232)
    Багшид амжилт МУИСын сайн багш нарын нэг байлаа
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
  • Zochin (202.9.40.82)
    Оновчтой асуулт, оновчтой хариулт сайхан ярилцлага болжээ.
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
  • UIH Tamgiin gazar (103.9.90.130)
    Toroos beltgegdsen Toriin alban haagch daa.
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
  • Zochin (122.201.22.141)
    Хараад байхад зарим нэг нөхдүүд шиг ийшээ тийшээ үсчихгүй, жинхэнэ зарчмын юмаа хууль тогтоомж, зохицуулалтынхаа хүрээнд л ярих юм. Төлөвшсөн төрийн албан хаагч гэж нэг иймэрхүү л байдаг байсан даа. Засаг төр попуудаар нэр төрөө унагаж байхаар иймэрхүү цөөхөн хүмүүсийгээ ашиглаж баймаар юм даа. Одоо энд тэндээс гарч байгаа тогтоол шийдвэрийг харахаар зүгээр л татаа тунгаа. Яг юу гээд байгаа нь ойлгогдохгүй л юмнууд гарсан байх юм. Иймэрхүү туршлагатай хүмүүсээ ажиллуулбал ядаж л хуулийн гаргалгаа юмаа зөв хийгээд өөрсдийг нь алдаа гаргахаас хамгаалж л өгнө дөө уул нь.
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.190.232)
    их хүнлэг хүн шиг санагдаад байдаг юм амжмлт амжилт амжилт
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочин (66.181.190.232)
    ТӨРИЙН ЖИНХЭНЭ БЭЛТГЭГДСЭН БОЛОВСОН ХҮЧИН ГЭЖ ИЙМ ХҮМҮҮСИЙГ Л ХЭЛНЭ
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
    • Энэ хүнтэй санал нэг байна Ийм хүмүүс л улсыг авч явна Цолмон танд талархаж байна,
      2020 оны 04 сарын 06
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
    12 цаг 4 мин
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
    13 цаг 3 мин
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
    14 цаг 46 мин
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
    15 цаг 28 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    17 цаг 6 мин
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
    17 цаг 12 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Трамп эдийн засгийн замаар дайныг дуусгахыг хүсэж байгаа бол Путин АШИГ гэж харж байна
    17 цаг 21 мин
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
    17 цаг 34 мин
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
    17 цаг 48 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    Уржигдар 17 цаг 11 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    Уржигдар 16 цаг 53 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 46 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    Уржигдар 14 цаг 31 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    Уржигдар 11 цаг 29 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    Уржигдар 11 цаг 06 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    Уржигдар 10 цаг 50 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    Уржигдар 10 цаг 47 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК