зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгуулийн содон таван өнгө

2020-4-27
0
ЖИРГЭХ

УИХ-ын сонгууль хаяанд ирэхтэй зэрэгцэн нэр дэвших сонирхолтой хүмүүсийн нэрс тодорч эхлээд байна. Тэдгээрээс онцлох авторуудыг дурдвал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа, хотын дарга асан Э.Бат-Үүл нар. 

Эдгээр таван хүний тухайд тавуулаа аль нэг намаас бус бие даан нэр дэвшихээ зарлаж, мөрийн хөтөлбөрөө өнгөрсөн баасан гарагт Үндэсний аудитын газарт хүргүүлсэн юм. Эндээс УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмонгоос бусад нэр дэвшигч дөрвүүлээ АН-ынх. Ерөнхий сайдаас эхлээд хотын дарга, Элчин сайд хийж байсан туршлагатай улстөрчид. Нэг үгээр, лидерүүд нь бие даан нэр дэвшихээр болсон нь АН-ыг энэ удаагийн сонгуульд хамгийн адармаатай байдлаар оролцох шалтаг болох нь.


ДАРААЛСАН ЯЛАЛТЫН АВТОР

Н.Алтанхуяг бол АН-ын тод төлөөлөл, хүчтэй лидерүүдийн нэг. 1998 онд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, 2004 онд Сангийн сайд, 2008 онд Тэргүүн Шадар сайдаар ажиллаж байсан түүний хувьд 2012 оны сонгуульд намаа удирдан оролцож, ялалтад хүргэснээр 27 дахь Ерөнхий сайдаар томилогдож байсан туршлагатай нэгэн. 2008 оноос намын даргаар ажилласан тэрбээр 1996 оноос хойш АН хоёр дахь удаагаа засаглахад голлох нөлөөтэй оролцож, ялалтад хөтөлсөн нь энэ байв. Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа олон улсын зах зээлээс “Чингис” бонд босгож, хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтыг зоригтойгоор эхлүүлсэн.

2012 оны УИХ-ын сонгуульд олуулаа болсон АН удаахь жил нь буюу 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулсан нь Н.Алтанхуягийн гавьяа.

Өнгөрсөн хугацаанд АН-ын дарга С.Эрдэнэтэй хамгийн их зөрчилтэй явж ирсэн хүн нь Н.Алтанхуяг. Өөрийг нь гүтгэсэн гэх үндэслэлээр С.Эрдэнийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандаж байсан тэрбээр Нийгмийн даатгалын сангаас "Капитал" банкинд байршуулсан 240 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт өгч байв. Хэдийгээр АН-ын дарга С.Эрдэнэ “Н.Алтанхуягийн намаас хассан” хэмээн мэдэгдэж байсан ч Н.Алтанхуяг “АН-ын мянга мянган гишүүд үүнийг ойлгох хэрэгтэй. С.Эрдэнийн хажууд очиж намирч яваад тойрог гуйж авах юм уу. Үүний төлөө тууштай явна аа” гэдгээ илэрхийлсэн.

Харин энэ удаад бие дааж нэр дэвшихээр болсон нь улс төрийн сонирхолтой сэдэв болж байна. АН-ын түүхэнд хамгийн удаан хугацаанд Ерөнхий сайд, намын даргаар ажилласан туршлага нь Н.Алтанхуягийг маргаангүй лидерийн төвшинд аваачдаг.

С.БАЯРЦОГТЫН НҮҮДЭЛ

С.Баярцогтыг монголчууд мэднэ. Идэрхэн 23-хан наснаасаа өнөөдрийг хүртэл Монголын улс төрд явахдаа түүний хийсэн сайн үйл нь их, дуулсан саар нэр нь ч дутахааргүй их. Тэгэхдээ муу үг сонслоо, шүүмжлүүллээ гээд сөгдөж сөхөрсөн, хийж байснаа, хийх гэснээ хойш нь тавьж байсан удаа түүнд үгүй. Харин ч нийгмийн болон улс төрийн хүнд үед бамбар барьж явсан гэж болохоор намтартай. Оффшор данс нь илэрснээс хойш олон нийтийн дунд муу нэртэй явах болсон тэрбээр Сангийн сайдаар ажиллаж байхдаа Оюу Толгойн гэрээг үзэглэсэн нэгэн. Үүгээр нь түүнийг буруутгах бас нэгэн шалтгаан болдог. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан, УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд төрөлх Сэлэнгэ аймагтаа нэр дэвшсэн ч өвдөг шороодсон.

Түүнээс хойш ажин түжин явсан С.Баярцогтыг оффшор болон Оюу Толгойн гэрээний асуудлаар Авлигатай тэмцэх газраас саатуулж, цагдан хорьж байлаа.

Гэхдээ С.Баярцогтыг уг асуудлуудад гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн тогтоогоогүй. С.Баярцогт өөрөө ч дээрх асуудалд холбогдох байр сууриа илэрхийлж, өөрийгөө ямар нэгэн гэм буруугүй гэдгээ тодотгодог юм. Монголчууд унаж яваа нэгнээ дэвслэх дургүй хүмүүс. Гэвч хуулийн байгууллагад ороогдох болсон түүнийг АН-аас хөөх шийдвэрийг Улс төрийн зөвлөлөөс нь гаргаснаас хойш ямар нэгэн байдлаар намтайгаа холбоотой байр суурь илэрхийлээгүй өнөөдрийг хүрсэн ч Сэлэнгэ аймагтаа бие даан нэр дэвшихээр болоод байна.

БЭЛТГЭГДСЭН ХҮН  

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн хувьд манайдаа мэргэшсэн хуруу дарам хуульчдын нэг. Их Британийн Эксетерийн, АНУ-ын Колумбын их сургуульд боловсрол дээшлүүсэн тэрбээр эрх зүйч мэргэжилтэй, хууль ухааны магистр зэрэгтэй. 1993 оноос эхэлж УИХ-ын Тамгын газраас ажлын гараагаа эхэлсэн Ц.Цолмон 2004-2013 оны хооронд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын даргаар ажилласан туршлагатай.

Төрийн албанд доороос нь дээш шатлан өгсөх замаар ажилласан манайдаа мэргэшсэн боловсон хүчин. Төрд бэлтгэгдсэн хүн гэж хэлж болно.

Түүнийг 2016 оны сонгуулийн дараа УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон байдаг. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг албан тушаал бол парламентаас гаргаж байгаа бүхий л бодлого, шийдвэрийг хариуцаж, нугалдаг чухал алба. Тэр хэрээрээ тухайн хүнээс асар их үүрэг, хариуцлагыг нэхдэг, шаарддаг, босго өндөртэй албан тушаал. Ерөнхий нарийн бичгийн дарга нь хэдий чинээ сайн байна, УИХ-ын үйл ажиллагааг төдий чинээ чанартай, чадвартай харагдуулдаг гэсэн үг. Үүгээр нь уг албан тушаалд хүссэн болгоныг нь томилчихдоггүй, баргын нэгэн хашаад байдаггүй.

Ц.Цолмонгийн хувьд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар гурван жил гаруйн хугацаанд ажилласан ч өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм. Шалтгаан УИХ-ын даргаар томилогдсон Г.Занданшатар түүнийг албан тушаалаа өгөхийг удаа дараа шаардсан гэдэг.

Ямартай ч, төрийн албыг доороос дээш хүртэл хашиж ирсэн түүний хувьд энэ удаад бие даан нэр дэвшихээр болж албан ёсоор улс төр рүү орж байна. Ц.Цолмон улс төрийн аль ч нам, хүчнээс нэр дэвших бүрэн боломжтой ч бие даахыг илүүд үзсэн нь энэ бололтой. Ц.Цолмонг УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлөх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Ц.Цолмонд хувийн ашиг сонирхол байгаагүй. Миний дор ажиллаж байсан. Ямар ч асуудал гаргаж байгаагүй” хэмээн ярьж байсан удаатай.

ГЭНЭТИЙН ШИЙДВЭР

Б.Дэлгэрмаа бол эмэгтэйчүүд дундаа гэлтгүй АН-ын лидерүүдийн нэг. Прокуророос ажлын гараагаа эхэлсэн тэрбээр хууль, эрх зүй, улс төрийн салбарт олон жил ажилласан туршлагатай. 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан Б.Дэлгэрмаа 2012-2014 онд Монгол Улсаас Сингапурт суух Элчин сайдаар ажиллаж байв. Сүүлд буюу 2015 онд ОХУ-д суух Элчин сайдаар томилсон түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон нь хууль зөрчсөн гэж үзэн эгүүлэн татах асуудлыг УИХ-д оруулж байлаа.

Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгын парламентад оруулсан санал эхнээсээ шүүмжлэл дагуулж эхэлсэн. Учир нь, АН-ын Үндэсний бодлогын хороо дөрөвдүгээр сарын 7-нд хуралдсан. Б.Дэлгэрмаа өргөдлөө өгчихөөд улс төрийн албан тушаалд очсон байдаг.

Энэ тухай гишүүн Д.Эрдэнэбат “Элчин сайдыг эгүүлэн татах тухай ийм зөвшилцлийн бичиг ирүүлсэнд Ерөнхийлөгчийн Тамгын газарт харамсч байна.

Улстөржсөн утга бүхий шийдвэр гаргасан. Б.Дэлгэрмаа чамгүй сайн ажилласан гэж харж байгаа. Харин энэ хүнийг ажлаа өгөхөд нэр төрд нь сэв суулгахаар бичиг УИХ-д оруулж ирсэн нь буруу. Уг нь Б.Дэлгэрмаа дөрөвдүгээр сарын 05-нд Ерөнхийлөгчид өргөдлөө өгсөн. Хугацаа дуусч байгаа учраас чөлөөлж өгнө үү гэж. Тэр нь энэ байна.

Зүй нь Ерөнхийлөгч өргөдөл өгсний дагуу гэсэн тайлбартай оруулж ирэх ёстой байтал улс төрийн албан тушаал давхар хашсан гэж улстөржүүлж оруулж ирсэн нь буруу. З.Энхболд даргыг байсан бол хэлэх л байлаа. Даанч алга” гэж байв.

Нэг үгээр Б.Дэлгэрмааг албан тушаалаасаа буух өргөдлөө өгснөөс 10 хоногийн дараа АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, дэд даргаар томилсон нь энэ. Тиймдээ ч нэгэнт өргөдлөө өгсөн хүнийг эгүүлэн татах бичиг хүргүүлснээрээ Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө муухай харагдаж, бүрэн эрхээ хараахан ойлгоогүй явна гэсэн шүүмжлэлийг хүртэх болсон юм.

Ийнхүү Элчин сайдаас бууснаасаа хойш намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн Б.Дэлгэрмаа удирдлага хоорондын зөрчлөөс үүдэж бие даан нэр дэвшихээр болсон нь мөн л гэнэтийн шийдвэр байлаа.

“БООЦОО” ТАВЬСАН Э.БАТ-ҮҮЛ

Эрдэнийн Бат-Үүл. Монголд ардчилсан хувьсгалыг эхлүүлэхэд тэргүүн шугаманд явсан нэгэн. Уг үйл хэргийг нь үнэлж Монгол Улсын баатар цолыг түүнд гардуулж байв. Ингэснээр Ардчилсан хувьсгалаас хойшхи энх цагт төрсөн цорын ганц хүн нь Э.Бат-Үүл болсон юм. 2012-2016 оны хооронд Нийслэлийн Засаг даргаар ажилласан Э.Бат-Үүл 2016 оны сонгуульд багаараа унасан. Үүнийхээ дараа Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгын явуулж байгаа бодлого, шийдвэрийг хамгийн их эсэргүүцэгчдийн нэгээр тодорсон юм. 

Хэд хэдэн удаагийн нийтлэлээрээ дамжуулан Ерөнхийлөгч Х.Баттулга, Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг жинтэйхэн "гөвсөн" түүнийг нэр төрд халдсан гэх асуудлаар хуулийн байгууллагад өгсөн байдаг.

Энэ үеэс эхлэн Э.Бат-Үүл З.Энхболд нарын зөрчил өмнөхөөсөө илүү өндрөө авч ил тодоор өөр хоорондоо "байлдах" болсон билээ. Хэдийгээр Э.Бат-Үүл АН-ын ахмадууд нь залуучууддаа зайгаа тавьж өгөх ёстой хэмээн ярьж байсан ч З.Энхболдтой өрнүүлж байгаа тэмцэл нь эцэстээ түүнийг бие даан нэр дэвшихэд хүргэсэн бололтой. Ингэхдээ З.Энхболдын нэр дэвшсэн тойрогт очиж өрсөлдөнө гэдгээ тэрбээр илэрхийлээд байгаа юм.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
О.Цогтгэрэл: Монголд шийдэх асуудал дуусаагүй ч УИХ дээр хэлэлцэх асуудалгүй болоод хувирчихсан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (42)

  • Зөв хүнээ сонгоё! (202.9.46.136)
    Хүн бүхэн харагдаж байгаа шигээ биш гэдгийг хүмүүс даанч мэдэхгүйм даа.. ккк. Бие даан нэр дэвшиж байгаа хүмүүс дотор сайхан царайтай, гоё гоонжтой, хавтасны цуглуулгууд олон байгааг хараад ой гутах..кк. Төрийн албыг төрлийн алба болгосон төрдөө элэггүй Алтанхуяг, Цолмон мэтийн нөхөд дэмий биз дээ.. Эх орноо гэх сэтгэлгүй, хариуцсан ажилдаа эзний сэтгэлээр ханддаггүй, намчирхдаг хүмүүст ард түмнийг төлөөлөх чадамж үгүй. Идэж уух, өшөө авах өчүүхэн бодолтой, гэмгүй царайтай нөхдүүд бидэнд хэрэггүй. Тэд яг юу хийж бүтээсэн юм? Яагаад хамт олондоо, намдаа хүлээн зөвшөөрөгдөөгүй юм? Лидер хүн ийм байдаггүй юм! ХЗЯ-ны Цолмон, Энхбаяр 2 ыг харьцуулбал Энхбаяр нь төө илүү. Дүрд битгий хуурт! Ард түмний амьдрал мэдэхгүй, цагаан гартангуудаар бид дутахгүй!
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
    • Zochin
      "Идэж уух, өшөө авах өчүүхэн бодолтой, гэмгүй царайтай нөхдүүд бидэнд хэрэггүй" gej bichijee ene khyn. Uuriikh n' bich'senees kharin yostoi jimnkhene gemgyi tsarailj, khynd ataarkhaj, nyyr kharakhaaraa pyaldagdaj, araas n' kharaad khutga zoodog nukhdyydiin neg bna gedeg n' shuud kharagdaj bna daa khuurkhii. Iim khymyys unuudur bolj bgaa yum shig baij magadgyi. Ygyi sh dee. Tsag khugatsaa kharuuldag l yum daa.
      2020 оны 04 сарын 28
  • Зочин (64.119.25.109)
    БатҮүл , Баярцогт нар болиосой ... Ичнэ гэсэн ойлголт нь байдаггүй юм байхдаа... Баярцогт бүхэл бүтэн 9,2 сая доллар улсаас оффшордоо биздээ .. Арай шүү .. Бат-Үүл ч гэсэн хэдэн мянган айл өрхийг гудамжинд гаргачихаад л одлоо өөрөө нэг их мундаг хүн ... Больчихвол ёстой сайн баймаар ... УИХ луйварчдын орогнох газар гэж боддог юм байхдаа
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.184.177)
    ugaasaa ard tumend ner nuuree barsan hen ch edniig songohgui
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (82.103.130.139)
    Хууль ч Ц.Цолмон л төрд байх хэрэгтэй хүн шүү дээ.Энэ улс төрд чинь хууль дүрмээ сайн мэддэг, мөрддөг хүн л хэрэгтэй.
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.47.6)
    ХЯТАДЫН МОНГОЛЫН С.БАЯРЦОГТ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛОХЫМУУ? ХЯТАДДАА ОЧИЖ ГИШҮҮН БОЛОО ХУЛГАЙЧАА. АРДЧИЛЛЫНХАН ГЭЖ УРВАЖ ШАРВАЖ ХАНАХГҮЙ ХҮҮРНҮҮД ЮМ АА. С.БАЯРЦОГТ 90-ЭЭД ОНЫ ЭХЭЭР МАХН-ЫН ГИШҮҮНЭЭСЭЭ УРВАН АРДЧИЛЛЫН ХУЛГАЙЧ НАРЫН НАМД ОРЛОО ГЭЭД Л УРВАЖ БАЙСАН ДАРАА УЛС ЭХ ОРНОО ХЯТАДЫН ХАРЪЯАТ БОЛГООД Л УРВАЖ БАЙСАН ОДОО БАС ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛНО ГЭНЭЭ. С.БАЯРЦОГТ ХЯТАД ХҮНИЙГ БАЙНГА ДУУРИАЖ ӨМССӨН ХУВЦАС ЯВДАЛ СУУДЛААРАА ЯГ Л ХЯТАД ХҮН ШИГ БАЙХЫГ ХҮССЭН МЭТ ХАРАГДДАГИЙН. МУУ ҮХЭЭРИЙГ АЛВАЛ ТААРНА. ГИШҮҮН БОЛНО ГЭЖ БҮҮ ГОРЬД ӨМХИЙ ХУЖАА
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (43.228.129.108)
    Алтанхуяг, Бат-Үүл,Дэлгэрмаа нарын бөөн өс хонзонгуудыг одоо хэн сонгохов дээ.Их шунасан хүнийг төрд бүү ойртуул
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • ХАРУУЛ ЗАНГИ (66.181.167.53)
    ЦОЛМОНГООС БУСАД НЬ ХЭРЭГГҮЙ ДЭЭ. ГЭХДЭЭ МӨНГӨТЭЙ ХҮН ЯАНА ДУРААРАА БОЛОГ. ТА НАРЫГ АРД ТҮМЭН МЭДЭХ УЧРААС СОНГОХГҮЙ Л БОЛОВ УУ. ТА НАР МОНГОЛЫН ТӨРД, АРД ТҮМНИЙХЭЭ ӨМНӨ ХАМГИЙН МУУХАЙ ЗҮЙЛ ХИЙСНЭЭ МЭДДЭГ БОЛОВ УУ. ЗҮЙ НЬ ТА НАРЫГ ЦААЗЛАХ БАЙСИЙН ХЭРВЭЭ БИ ТЭНД БАЙСАН БОЛ...
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Эрка (202.21.108.135)
    Илүү дутуу зангүй ийш тийшээ урваж шарвадаггүй яг л хуулиа барьдаг улс төрд бэлтгэгдсэн энэ Цолмон шиг л залуусыг улс төрд оруулах нь маш зөв шүү хүмүүсээ.би л лав дэмжиж байна.Хуучин хөгшчүүлийг одоо тэтгэвэрт нь гаргах цаг нь болсон доо.
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • бат (45.50.75.181)
    заавал гарч ирэх хэрэгтэй хумуус байна ардчилалаа улс орон ард олноо энэ харанхуй засгаас харанхуй хар санаатай еронхийлогчид тархиа угаалгасан хар массаас аварна уу
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
    • АРДЧИЛЛЫНХАН АРД ТҮМЭН БИДНИЙГЭЭ ХАР МАСС ХЭМЭЭН БАЙНГА ҮЗЭН ЯДДАГИЙН ЯАГААД ГЭВЭЛ ТЭД АРИУН ЦАГААН ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ БИШ ХУЛГАЙ ЛУЙВАРААР БАЯЖИЦГААГААД ЦӨӨХӨН БОЛЦОН БОЛОХООРОО БИДНИЙГЭЭ ИНГЭЖ ХАР МАСС ХЭМЭЭН ДОРОМЖИЛЧИХООД БИД ТА НАРЫН ТӨЛӨӨ ИНГЭЖ САЙХАН ЮМ ХИЙНЭ ХЭМЭЭН ХОШГИРЦГООДОГ БОЛЖДЭЭ. БИДНИЙГ ХОШГИРУУЛНА ГЭЖ БОДДОГ АРВАН ХОРЫН ШИНЖИТ ЦӨӨХӨН ХУЛГАЙ НАРЫГ ҮТЭР ӨШГӨЛӨН УСТГАЦГААЯ АРД ОЛОН МИНЬ
      2020 оны 04 сарын 28
  • Зочин (64.119.18.113)
    Yuun ner devshih bugd shorond baih yostoi humuus baina
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.40.56)
    Хуулийн их сургуулийн Ц.Цолмон багшийгаа дэмжиж байгаа шүү.
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.40.56)
    Улс төрд хувийн ашиг сонирхолгүй хийж бүтээдэг хүн л хэрэгтэй. Одоо залуу үеэ дэмжих цаг болсон.
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.24.155)
    Сонин сонголт вэ? Ямар шалгуураар энэ тавыг онцлов?
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • zochin (66.181.161.106)
    Бат үүлээ заавал гарч ирээрэй
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • zochin (202.9.40.56)
    Ц.Цолмон манай Хан-Уул дүүргийн залуу байнашд. Дэмжинээ.
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Тийм байна. 52 дугаар сургуульд хамт сурч, 19-д хамт өссөн юм байна. Өнгөрсөн хугацаанд хараад байхад хэт улс төржихгүй, яг л хуулиа л барьдаг жинхэнэ тулхтай улс төрч болж дээ гэж харагдсан шүү. Хан уулынхан нутгийнхаа боловсролтой залуугаа дэмжээд, итгэл үзүүлэх хэрэгтэй байхаа.
      2020 оны 04 сарын 27
  • Хуульч (66.181.184.38)
    Ц.Цолмон Багшдаа амжилт хүсье. Дэмжинэ.
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • зочин (103.26.193.59)
    ЦОЛМОНГ ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • m.manahai. (88.156.136.57)
    ts.tsolmong demjnee.
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (31.165.215.200)
    shuud shudarga bus yner hanhalj baina harahaas aimaar
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.46.214)
    Хурлийз Дэлгэрмаа үхэх гэж байж ярвас дарвас гээд л хялав цэхэсхийсэн дээ олигтой амьтан биш ээ? Аль ээ эрт ард түмнээсээ тасраад ардчилал гэгч хар капитализмын ширэнгэн ойд ард түмэн биднийгээ харааж зүхэн үзэн ядаад алж хядаж байгаар бодон хөвж яваа новш ш дээ. Ард түмэн биднийг хамгийн их үзэн ядагчид бол ардчиллын хулгайч нар эднийг сонгохын бол биднийг гарцаагүй мөхлийн зам руу оруулна шүү. Энэ хулгайч нарыг Хэрхэвч сонгож болохгүй ээ
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.24.155)
    Цолмон, Баярцогт хоёрыг царайгаар нь сонгочих байх аа хаха
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.131.240.147)
    ene neg medremjgui avgai odoo bolih heregtei. aash gej adsaga, ooriigoo magtaad, busdyg mal gej boddog ene emee tetgevertee garaad emeegiinhee ajlaa hiigeech teneg
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Bold (66.181.178.192)
    Ene Delgermaa hereggui bolson baina. Uuruu uuriigee yaya daa gej baigaa neg bunjgunsunavgai bolson baina lee.
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.187.188)
    Цолмон гэдэг хүнийг сайн мэдэхгүй ч нэг удаа сэтгүүлчийн асуултанд их ажил хэрэгч төрийн шийдвэрийг зөв ойлгомтой улс төржилгүй тайлбарлаж байсныг харж байсан ,тэр янзаараа байх бол их дажгүй улс төрч болох магадалтай ,
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • иргэн (64.119.23.210)
    Дэлгэрмаа улс төрд байхаар хүн шүүдээ.
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
    • Энэ хужаа авгай юу даа? Май чи пиздакаа зусарч муу новш вэ яасан
      2020 оны 04 сарын 27
  • Зочин (202.9.46.214)
    Гадаадын оффшор банкинд Хятадын Монголын С.Баярцогт хэмээн данс нээлгэсэн энэ луйварчин яаж юунд найдаж Монгол Улсын Их Хуралд нэрээ дэвшүүлж чадаж байнаа. Б. Дэлгэрмаа бол тов тодорхой урдаас гаралтай хүн Э.Бат-Үүл хотын даргын албан тушаалаа ашиглан улаан цайм хулгай булхай хийгээд би ямарч буруугүй л гэхийн ийм ичих булчирхайгүй хүн хүрст амьтасыг яасан ч сонгож болохгүй АН-ыг эд нар л сөнөөсөн АН ч ернь сөнөсөн нь дээрээ хулгайч булхайч нарын үүр болчлоо
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.177.115)
    5 mal
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • үнэг (202.9.40.11)
    зальтай новшнууд гарч ирээд бүлэг байгуулаад АН гээд явах гэж сэрүүн зүүдэл хүмүүс
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Zochin (64.119.27.189)
    Tsolmon l bolovsroltoi togtuun tuvshin turd heregtei hun haragdaad bgaamdaa. Helj yarij bgaa ni yaltch bhgui turiin jinhene huulich hun bgaad bgaan Iimerhuu humuusee demjeed neg uzeh l heregtei sanagdana
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Zochin (202.126.88.130)
    Цолмон багш хуулийн их сургуулийн шилдэг багш нарын нэг байсан шүү. Төгсөх жил маань хууль зүйн яам руу шилжээд явахад сайн багшаа явсанд нь их харамсаж байж билээ. Дараа нь хаоахад яах аргаггүй төрд хэрэгтэй хүн байсан байна лээ. Башдаа амжилт хүсье.
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • зочин (103.14.38.137)
    НАМ НЬ ЭНЭ АВГАЙГ ГАРАХГҮЙ НЭР ХҮНДЭЭ БАРСНЫГ Н Ь МЭДЭЭД КВОТ ӨГӨХГҮЙ БАЙНА. АН-ЫН ДЭД ДАРГА КВОТ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ ЭНЭ ХҮНИЙ РЕЙТИНГ НЭР ХҮНД ШАЛАН ДЭЭР УНАЖЭЭ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХ
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • иргэн (59.153.115.184)
    баярцогт балайг сонгох гэж үү .ацных ни туршлага бдгийм . арчаагаа алдсан урвагч .хулгайч .дээрэмчин . гамингийн орхидос!!!
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.181.199)
    энэ хэд дундаас Дэлгэрмаа Цолмон нарыг л сонгомоор байна бусад нь одоо хэрэггүй биз дээ
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.46.36)
    Баярцогтыг сонгуульд оруулж бгаа мертлее Энхбаярыг оруулахгуй, айн? Ман-ыхан багабандиаараа дамжуулаад рио тинтогоор темсгее базуулжихач. Поп шоу хурэлсух.
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Tor alban haagch (103.9.90.130)
    Bolovsroliig ni kharval Ts.Tsolmon, S.Bayartsogt bn daa.
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
    • z
      tiim bn demjij bna
      2020 оны 04 сарын 27
  • Zochin (66.181.170.73)
    Altankhuyag, Delgermee mergermee bol odoo khereggyi dee. Bat-Yyl, Bayartsogt 2 AN zasag barij baikh yed bol baga ch gesen uurchlultyydiig avch irj, baga ch gesen yum khiiseen. Kharin ene Tsolmon gej zaluug kharaad yamarch bsan iish tiishee savchaad, guivaad baidaggyi, yos zyitei, undur bolovsroltoi, jinkhene beltgegdsen turiin khyn yum bna daa l gej kharsan.
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Алтанхуягаас бусад нь хэрэггүй нөхдүүд байна.
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийт 259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ
    29 мин
  • Д.Отгонбаяр: "Хурд" бол ард түмний хамтлаг
    54 мин
  • Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна
    1 цаг 22 мин
  • ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг 2014 оноос хойш нийт 12 удаа өөрчилжээ
    1 цаг 23 мин
  • "Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай"
    1 цаг 33 мин
  • 18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
    1 цаг 42 мин
  • Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-ний өдөр нээнэ
    2 цаг 15 мин
  • Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
    2 цаг 26 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    3 цаг 15 мин
  • Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг лхагва гарагт болно
    3 цаг 27 мин
  • Нийслэлийн иргэдийн баяр ирэх долоо хоногт болно
    3 цаг 56 мин
  • АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
    4 цаг 35 мин
  • О.Цогтгэрэл: Монголд шийдэх асуудал дуусаагүй ч УИХ дээр хэлэлцэх асуудалгүй болоод хувирчихсан
    4 цаг 58 мин
  • Элсэлтийн шалгалт лхагва гарагт эхэлнэ
    6 цаг 6 мин
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
    6 цаг 6 мин
  • Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо
    6 цаг 13 мин
  • Ойрын өдрүүдэд бороо орж, сэрүүсэх боловч цаашид ихэнх нутгаар халуун байна
    6 цаг 14 мин
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
    7 цаг 11 мин
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
    7 цаг 39 мин
  • Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
    7 цаг 55 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
  • Н.Алтанхуяг: Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юм сан
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК