Японы Сайтама мужийн Сакадо хотын захиргааны жорлонд нэгэн хүн 10 сая иен буюу 135 мянган доллартой тэнцэх мөнгөтэй уут орхижээ. Уутанд нэгэн зурвас байсныг үзвэл уг мөнгийг өнгөрсөн гуравдугаар сарын газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст зориулахыг хүссэн байна. Хотын захиргааныхны хэлж байгаагаар уг мөнгийг 22-нд олсон боловч долоо хоногийн дараа мэдээлж байгаа нь энэ ажээ. Зурваст “Би гон бие гозон толгой хүн. Энэ мөнгийг Тохокү хотынхонд (газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд) зориулаарай” хэмээн бичсэнээс, албаныхан мөнгөний эзнийг хижээл насны хүн хэмээн таамаглаж байна. Ямар ч байсан уг хүний хэн болохыг тогтоогоогүй байгаа бөгөөд гурван сарын дотор уг хүн гарч ирж мөнгөө эргүүлж авна гэхгүй бол хотын захиргаа мөнгийг Японы Улаан загалмай нийгэмлэгт өгнө гэжээ.