Зургаан жил ханилсан Холливүүдийн хоёр од Эштон Качер, Дэми Мур нар салах нь зайлшгүй болсон тухай гадаадын хэвлэлүүд мэдээлж эхлэв. Эхнэр нөхөр хоёр энэ мэдээлэлд тайлбар хийгээгүй ч үгүйсгэхгүй байгаа нь “Үнэхээр нэг юм болох нь” гэдэг сэжгийг эрхгүй төрүүлж байгаа юм. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар тэлний салах болсон шалтгаан ийм. Өнгөрсөн 24-ний өдөр Э.Качер, Д.Мур нар хуримласныхаа зургаан жилийн ойг Сан-Диегод хийжээ.Найр наадмын дундуур нэгэн шөнийн клубт байхдаа Э.Качер нэг залуу эмэгтэйн өдөлтөнд биеэ барьж дийлэлгүй, эхнэрийнхээ нүдийг хариулж байгаад буудалд өрөө авч орсон гэнэ. Гурав хоногийн дараа сайхь бүсгүй Э.Качертай буудалд орж юу хийснээ дэлгэж орхижээ. Ер нь хоёр од энэ оны тавдугаар сараас хойш тусдаа амьдарч байсан гэнэ. Э.Качер 33 настай бол Д.Мур 49-нийх нь жил ороод байгаа билээ. Тэд хэрвээ салбал 300 сая долларын хөрөнгөө хуваах болох юм.