ОУВС-ийн тэргүүн асан Д.Стросс-Кан, түүнд хүчиндүүлэх шахсан гэх сэтгүүлч Тристан Банон нар өнөөдөр Парисын цагдаагийн нэгэн хэсэгт нүүрэлдэв. Мөрдөн байцаагчдын зохион байгуулсан нүүрэлдэх ажиллагаа өглөөний есөн цагт эхэлж хоёр цаг үргэлжилжээ. Дараа нь хоёр этгээд сэтгүүлчдэд огт тайлбар өгөлгүйгээр гарч одсон байна.
   Тристан Банон нь Д.Строс-Канд хүчиндүүлэх шахсан хэмээн 2011 оны зургадугаар сард цагдаад өргөдөл гаргасан юм. Түүний хэлснээр, 2003 онд ярилцлага өгч байхдаа ОУВС-ийн тэргүүн түүнийг хүчиндэхийг завдсан байна. Д.Стросс-Кан үүнийг гүтгэлэг гэж үзээд Т.Баноны эсрэг хариу нэхэмжлэл гаргасан билээ. “Le Figaro” сонинд бичсэнийг үзвэл, есдүгээр сарын 12-нд болсон шүүхийн хуралдаан дээр Д.Стросс-Кан тухайн үед сайхь эмэгтэйд талтай байгаагаа хэлж, үнсэхийг завдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бололтой. Харин нүүрэлдэхдээ тэрбээр Т.Баноноос уучлал гуйсан байж тун магадгүй гэж уг сонин таамагласан байна.
   Францын Социалист намын нөлөө бүхий гишүүний нэг Д.Строс-Каны, Нью-Йоркийн зочид буудлын үйлчлэгч эмэгтэйг хүчиндсэн гэх өнгөрсөн зуны хэрэг нь цагаадсан боловч дараалсан хүчингийн хэрэгт ийнхүү холбогдсоноосоо болж тэрбээр 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших гэж байснаасаа татгалзаад байгаа билээ.