Монголын өсвөр насны хүүхдүүдийн 71% нь согтууруулах ундааг ямар нэг хэмжээгээр ууж үзсэн байдаг. ХЗДХЯ-наас Архидалт мансуурлын эсрэг ассоциаци болон “Дэлхийн Зөн Монгол” байгууллагатай хамтран хийсэн судалгааны дүн ингэж гарчээ. Ажлын хэсгийнхэн гурван жил хийсэн судалгааныхаа дүнг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд танилцуулсан юм. Судалгаанаас цааш үзвэл өсвөр насны охидын ихэнх нь “бусдыг даган дуурайж” архи хэрэглэсэн байхад хөвгүүдийн 70 гаруй хувь нь гэрийнхэнтэйгээ муудалцаж, гомдсоноор архи ууж байсан гэдгээ хэлсэн байна. Судалгаанд хамрагдсан 7000 гаруй хүүхдийн 45% нь архи, тамхи, мансууруулах бодисын сөрөг талыг огт мэдэхгүй байхад долоон хувь нь л сайн мэднэ гэжээ. Үлдсэн 47% нь бага зэрэг мэддэг тухайгаа хэлсэн байна. Өнөөдрийн байдлаар Монголын өсвөр үеийнхний 81% нь архидалттай орчинд амьдарч байгаа бол судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 54.2% нь аавынхаа зараалаар дэлгүүрээс архи авч байсан гэнэ.