МАХН-ын гишүүд хөдөө орон нутагт эрчимтэй ажиллаж байна. Өчигдөр намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог, гүйцэтгэх товчооны дарга Доёд нараар ахлуулсан баг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиллаж, намын хороо буюу мянгатаа байгуулжээ. Тэд МАХН-ын хуучин гишүүдийг мянгат болгон зохион байгуулахаас гадна шинэ гишүүдийг идэвхитэй элсүүлж байгаа бөгөөд Сүхбаатар суманд 200 гаруй хүн МАХН-ын батлах гардаж гишүүн болжээ. Хэдийгээр батлах гардаж авсан нь 200 хүн байгаа бол 600 гаруй иргэн МАХН-ын батлах авах хүсэлт мэдүүлсэн гэнэ. МАХН мянгат байгуулах ажлаа Сэлэнгэ аймгаас эхлүүлсэн нь, тэртээх 1921 оны Ардын хувьсгалын түүхэн үйл явдлыг бэлгэдсэн хэрэг гэнэ. Намынхан сурталчилгааныхаа хүрээнд шоу цэнгээн зохиож яваа нь мэдээж бөгөөд түүнд нь Б.Сарантуяа, Н.Энхмэнд, Б.Чинболор нар оролцож байгаа ажээ. Мянгат байгуулах ажил Сэлэнгээс Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл зэрэг аймагт үргэлжилнэ гэнэ.