“Анод” банкны гэх хэрэгт шалгагдаж буй Н.Даваа, Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарыг өчигдөр батлан даалтад гаргасан билээ. Энэ талаар Н.Даваагийн эхнэр Т.Оюунгэрэлээс цөөн асуултанд хариулт авсан юм.
-Н.Даваа нар батлан даалтаар хэзээ гарсан бэ?
-Тэднийг батлан даалтаар гаргах шүүхийн тогтоол гарч, өчигдөр суллагдсан. Гэхдээ нөхөр маань эмнэлэгт эмчлүүлж байгаа.
-Биеийн байдал нь ямархуу байна?
-Мэс засал саяхан болсон учраас сайн тэнхрээгүй байна.
-Тэдний батлан даагч нь хэн хэн байв?
-Гэр бүлийнх нь хүмүүс л батлан дааж гаргалаа.
-Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нартай уулзсан уу?
-Уулзаж амжаагүй л байна. Хэвлэлд ярилцлага өгөхөөр тэдний хэрэгт нөлөөлөөд байгаа учраас ярилцлага өгмөөргүй байна.