Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зээлийн хүү бууруулах талаар хэн юу хэлэв?

2020-7-31
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, ээлжит бус чуулганыг ирэх сарын 17-нд товлон хуралдуулахаар болсон. Энэ хүрээнд: 

1. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл;
2. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл;
3. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
4. “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;
5. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд;
7. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг;
8. “Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
9. “Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тогтоосон байна гэжээ.

УИХ-ын даргын онцолсноор ээлжит бус чуулганаар хэлэлцэх гол асуудлын нэг нь банкны зээлийн хүү байх бололтой. 

Худалдаа хөгжлийн банкны Хүндэт Ерөнхийлөгч Б.Мэдрээ

Арилжааны банкны зээлийн хүү үндсэндээ дөрвөн хүчин зүйлээс хамаардаг. 1 - рт, хүүгийн зардлаа тооцдог. Үүнд, хадгаламж эзэмшигчдэд тооцож буй хүүгийн зардлаас гадна харилцагчид тооцож буй хүүгийн зардал багтана. Мөн арилжааны банкууд дулаан, цахилгааны мөнгө, тоног төхөөрөмж, түрээс, цалин зэрэг үйл ажиллагааны зардлаа нэмнэ. Үүнээс гадна, эрсдэлийн нэмэгдэл гэж бий. Зээл авсан иргэн зээлээ бүрэн төлөхгүй байх явдал дэлхийн аль ч банкинд тохиолддог. Тиймээс арилжааны банк эрсдэлийн сан байгуулдаг. Эцэст нь, цэвэр ашгийг нэмснээр зээлийн хүү тогтдог учиртай.

1990-ээд оны эхээр инфляц 300 гаруй хувь, зээлийн сарын хүү 25 гаруй хувьтай байсан. Үүнийг бууруулахаар банкууд л ажилласаар 1998 онд төгрөгийн зээлийн хүү жилийн 45.8, валютын зээлийн хүү жилийн 34.2 хувьтай болгож байсныг тайлан баримтаас харж болно. Энэ үед хууль гараагүй, төр ч дэмжээгүй, банкуудыг ч шахаагүй. Харин банкууд өөрсдөө л зээлийн хүүг бууруулсаар өдгөө 2019 оны 2 - р улирлын байдлаар төгрөгийн зээлийн хүү жилийн 17.0, валютынх 10.3 хувьтай байгааг Төв банкны тайлангаас харж болно.

2008 оноос валютын хадгаламжийн статистикийг тооцож эхлэхэд төгрөгийн хадгаламжийн хүү жилийн 13.6, валютын хадгаламжийнх 7.4 хувьтай байсан. 2019 оны 3 - р сарын 31 - ний байдлаар төгрөгийн хадгаламжийн хүү 13.5, валютынх 4.2 хувьд хүрээд байна. Эдгээрээс харилцах хадгаламж эзэмшигчдэдээ төлдөг хүү нь банкуудын нийт зардлын 60 орчим хувийг бүрдүүлдэг хамгийн том зардал юм.

Санхүүгийн систем хөрөнгийн зах зээл, даатгал, банк гэсэн гурван тулгууртай ч сүүлийн 30 орчим жил ачааны хүндийг зөвхөн Монголын арилжааны банкууд үүрч ирлээ. Монгол Улсад таван субьект зээл олгох эрхтэй. Иргэний хуулиар Иргэд1 хоорондоо зээл олгох эрхтэй бол байгууллагын түвшинд Арилжааны банк2, Хадгаламж зээлийн хоршоо3, Банк бус санхүүгийн байгууллага4, Ломбард5 зээлийн үйлчилгээ үзүүлж болно.

Арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 17.0 (17.0 – 30.0%) хувьтай байгааг нийтлэлийн эхэнд өгүүлсэн. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 2 – р улирлын тайлангаар Хадгаламж зээлийн хоршооны жигнэсэн дундаж зээлийн хүү жилийн 34.8 (30,0 – 40%), Банк бус санхүүгийн байгууллагынх 37.2 (24.0 -  40.0%), Ломбардынх 42.0 (36.0 – 60.0) хувьтай байна. Албан мэдээлэлд үндэслэн тооцоход санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг дөрвөн байгууллагын зээлийн хүүгийн жигнэсэн дундаж 32.7 хувьтай тэнцэж байна. Зээл олгодог таван субъектээс хамгийн бага 17.% хувийг “муу нэртэй, луу данстай” банкууд санал болгож байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин

Хүүг бид санаанаасаа зохиогоод тавьдаггүй. Хүү яаж тогтож байгааг маш товчхон хэлье. Төгрөг гэдэг өөрөө нэг бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүний үнэ цэнэ нь зээлийн хүү. Бараа бүтээгдэхүүний үнэтэй адилхан.  Монголд яагаад хүү өндөр байгааг макро зургаар харвал, манай улсын зээлжих зэрэглэл маш бага буюу  Moody’s CAA1, Fitch B- тэй байна. 

Микро түвшинд банкууд зээлийн хүүгээ хэрхэн тогтоодог вэ гэхээр дийлэнх банкуууд дотоодын хадгаламжийн эх үүсвэрээр санхүүжүүлдэг. Дундаж хадгаламжийн хүү 14 хувь гэж бодъё. Үүн дээр үйл ажиллагааны зардал 1.5-2 хувийг нэмлээ, Монголбанканд заавал байршуулах ёстой нөөц гэж бий. Түүний  1 хувь. Дээрээс нь өмнө ярьсанчлан эрсдлийн сангийн зардал нэмэгдэнэ. Ингэж явсаар зээлийн хүү 16-18 хувиар тогтдог доо. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Манайд зээлийн хүү буурах нь банкны салбарын шинэчлэлийг яаж хийхээс шалтгаална. Зээлийн хүү буурах нь хадгаламжийн хүүгийн түвшин буюу эх үүсвэрийн зардал, инфляц, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш, эдийн засгийн эрсдэл, банкны үйл ажиллагааны зардал, зээлийн эрсдэл гэх мэт макро, микро олон хүчин зүйлүүдтэй шууд холбоотой. Банкны зээлийн дундаж хүү жилийн 16.5 хувь гэж үзвэл 10.8 хувь буюу 65 хувийг нь хадгаламж болон харилцахын хүү, бусдад өгөх өглөгийн хүүнд төлж байна. Иймд эх үүсвэрийн зардлыг багасгах нь зээлийн хүүг бууруулах бодит боломжийг бий болгоно.

Банкуудад эх үүсвэрийн зардлаа бууруулах боломжийг олгох зорилгоор харилцах дансанд хүү тооцохгүй байх зохицуулалтыг холбогдох хуулинд тусгаж өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ зохицуулалтыг хийснээр банкуудын харилцахын хүүний зардлын хэмнэлтээр төгрөгийн зээлийн жилийн хүүг нэг орчим хувиар бууруулах боломж бүрдэнэ. Банкууд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх, орон тоог оновчтой болгох замаар зардлаа бууруулах боломж байна. Энэ мэт маш их асуудлыг ярьж болох юм.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан

Зээлийн хүүг бууруулах асуу­дал үеийн үед төрийн бод­ло­гуу­дын  гол зүйл нь байсаар ирсэн. Тэр дундаа хэрэглэгчдийн зүгээс байнгын хүлээлтэд байдаг том сэдвийн нэг шүү дээ. Зээлийн хүү гэдэг манай улсын эдийн  засгийн төлөв ямар байгаагийн тусгал. Энгийнээр хэлбэл, халууны шилэнд гарч ирж байгаа заалт гэж ойлгож болно. Эдийн засаг өөрөө асуудалтай байх юм бол санхүүгийн зуучлалын өртөг өндөр байна гэсэн үг.

Зээлийн хүүг бууруулах гэж захиргааны арга хэмжээ авъя, эсвэл хадгаламжийн хүүг бууруулъя гэдэг. Үйл ажиллагааны зардлыг нь бууруулъя. Банкны эзэд ашгаасаа тодорхой хэмжээнд татгалзаж, зээлийн хүүг бууруулах боломжтой гэх мэт янз бүрийн гарц гаргалгааг хэлдэг. Эдгээр зүйлс бодит шалтгаанууд мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ нь зээлийн хүүг дорвитой бууруулах суурь шалтгаанууд болж чадахгүй. Зээлийн хүү огт буурахгүй гэж би хэлээгүй. 1990, 2000, 2010 оныг харьцуулбал зээлийн хүү тодорхой хэмжээнд буурсаар ирсэн. Цаашид ч аажим аажмаар буух төлөвтэй байна. Зээлийн хүүг буулгах ёстой  хамгийн том шалтгаан нь макро тэнцвэр шүү дээ. Бид уул уурхайгаас хамааралтай эмзэг эдийн засагтай. Гадаад худалдаа нь хоёр хөршөөсөө хамааралтай. Манай улсын зээлжих  зэрэглэл ямар түвшинд байгаа билээ. Монгол Улс олон улсын санхүүгийн зах зээлээс мөнгө зээлэхэд сарын 5-7 хувийн хүүтэй байна. Банкууд олон улсын санхүүгийн зах зээлээс сарын 8-9 хувийн хүүтэй ам.долларын эх үүсвэр татаж байгаа. Үүнийг нь эрсдэлийн түвшин болон төгрөг рүү хөврүүлэх зардлыг нэмбэл гадаад зах зээлээс банкууд сарын 12  хувийн хүүтэй эх үүсвэр татаж байна гэсэн үг.

Энэ нь улсын эдийн засаг болон зээлжих зэрэглэлд  олон улсын зах зээлээс өгсөн үнэлгээ. Ийм л эх үүсвэр бидэнд олдож байгаа. Дотооддоо шингэхдээ ямар хүүтэй байх нь ойлгомжтой шүү дээ. Төр өөрөө санхүүгийн тогтвор­той байдал, макро тэнцвэр­ээ хангасны дараагаар инфляциа таван хувиас доош барьчихаад, захиргаадалтын арга хэмжээ авах ёстой юм. Төр үүргээ биелүүлж суурь өртгийг багасгаж, инфляцийг бууруулж, зээлжих зэрэглэлээ сайжруулна. Дараа нь хэт их ашгийн төлөө зээлийн хүүг өндөр байлгах ёсгүй, зээлийн хүүг нэг хувьд байлгах ёстой гэж шаардах хэрэгтэй. Ийм байдлаар шат дараатай захиргааны арга хэмжээ болон макро бодлого явуулах ёстой юм. Төр санхүүгийн өртгийг доороос нь өндөр болгочихоод, дээрээс нь зээлийн хүүг  бага байлгаж барих ёстой гэвэл санхүүгийн бүтцээ эргэж нураах эрсдэлтэй.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
С.Баатар: ХХБ 3 жил үргэлжилж буй технологийн төсөлдөө 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Mölleken (135.129.124.198)
    Хэрэв тийм бол та бөөрөө зарахыг хүсэж байна уу? gw482053@gmail.com хаягаар бидэнд имэйл илгээнэ үү. Хамгийн сайн үнийг санал болгох 800,000 ам.доллар. Тусламж болон дэмжлэг авахын тулд дугаар (WhatsApp) +1-920-251-9233.
    2026 оны 02 сарын 07 | Хариулах
  • зочин (43.228.129.20)
    Монголын төр засаг ард иргэддээ ардчилсан зарчмыг олгох үүрэгтэй учраас банк санхүүгийн орчныг яаралтай цэвэрлэх, хамгийн бага хүү амласан гадаад дотоодын банк санхүүгийн байгууллагуудыг дэмжих,Монголын банкнууд гадаадын банкнаас зээл авч түүнийгээ ард иргэддээ өртөг шингээж зээл олгодог байдлыг таслан зогсоож,ГАДААДЫН БАНКНУУДЫГ ОЛНООР НЬ ОРУУЛЖ зээлийн хүүгийн бодлогыг дэлхийн стандартад нийцүүлж баг хүүтэй зээлээр ард иргэдээ хангах үүргээ биелүүлэх цаг нь нэгэнт болжээ.
    2020 оны 08 сарын 20 | Хариулах
  • Чмнгмс хаан (43.228.129.20)
    Монголын банкууд ашгийн төлөө ард иргэдээ маш их зовоож байгаа, эд нарт ард түмнээ гэх сэтгэл түйч алга,аль болохоор зээлийн хүүгээ бууруулахгүй байлгаж ашгаа улам ихээр нэмэгдүүлэхийг боддог луйварчид тэр их ашиг олж байж банкныхаа ажилчиддаач олигтой цалин өгч чаддаггүй сэтгэлгүй луйварчид,эдгээр мөнгө хүүлэгчдийг нэн дариу хөөж оронд нь гадаадын бага зээлийн хүү амласан банкнуудыг байршуулсан нь хавьгүй дээр байх болно
    2020 оны 08 сарын 20 | Хариулах
  • ЧИНГИС (66.181.188.167)
    ЗАА, БАТТӨМӨРӨӨС БУСАД НЬ АРД ТҮМНЭЭ ШУЛАХААЛ БОДОЖ БАЙНА. ТА НАР ГАНЦ ТООСГО ӨРГӨХГҮЙ БАЙЖ, АРД ТҮМНЭЭ ШУЛААД 10-20 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН ШАГНАЛ АВААД СУУЖ БАЙНА АА? ОДОО БОЛЬЦГОО. БАНК ДАМПУУРВАЛ ДАМПУУРАГ, МОНГОЛД ГАНЦ БАНК ХАНГАЛТТАЙ.
    2020 оны 08 сарын 04 | Хариулах
  • ЧИНГИС (66.181.188.167)
    ЗАА, БАТТӨМӨРӨӨС БУСАД НЬ АРД ТҮМНЭЭ ШУЛАХААЛ БОДОЖ БАЙНА. ТА НАР ГАНЦ ТООСГО ӨРГӨХГҮЙ БАЙЖ, АРД ТҮМНЭЭ ШУЛААД 10-20 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН ШАГНАЛ АВААД СУУЖ БАЙНА АА? ОДОО БОЛЬЦГОО. БАНК ДАМПУУРВАЛ ДАМПУУРАГ, МОНГОЛД ГАНЦ БАНК ХАНГАЛТТАЙ.
    2020 оны 08 сарын 04 | Хариулах
  • zochin (192.82.64.217)
    lalariin BBSB-guudiig haagaach esvel bankuud zeelee undur hugatsaagaa urt gargaach ene HHB bol dampuursan ni deer zeel avah geed ochtol neg yrvaganasan yum duugarch ydaad bsn urhiin orlogiin yagaad 80 huvid ni zeel olgoj bolohgvi gej Mongol bank dandaa BBSB-guudiig demjeed bna
    2020 оны 07 сарын 31 | Хариулах
  • ҮНЭН (27.123.214.2)
    жамаар нь орхихгүй бол Сүйрэл болно УЛС төрчид минь БАНК санхүү рүү орвол балрана
    2020 оны 07 сарын 31 | Хариулах
  • Zochin (66.181.176.162)
    Amartuvshin mash onovchtoi mergen tovch todorhoi helje
    2020 оны 07 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    4 цаг 41 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    8 цаг 2 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    8 цаг 7 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    23 цаг 12 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    23 цаг 38 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    23 цаг 39 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК