Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар төрийн өмчит компаниудад хийсэн шалгалтын үр дүнг ЗГХЭГ-аас буюу С.Бямбацогт танилцуулаа. Тэрбээр :"Энэхүү шалгалтын хүрээнд хэд хэдэн төрийн өмчит компаниудын захирлыг чөлөөлөх хүсэлтээ өгсөн мөн хуулийн байгууллага руу шилжүүлэн шалгуулна" гэлээ.

Тодруулбал, "ДЦС-IV" ТӨК-ийн захирал Ү.Төмөрхуяг, МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх талаар яригдаж буй аж. Үүн дээр нэмээд АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон, ИНЕГ-ын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Э.Төрбаяр, УБЦТС ТӨХК-ийн дарга К.Эрдэнэбаяр нарыг чөлөөлхөөр яригдаад байна .




















































