3D форматаар бүтээсэн Монголын анхны кино ирэх ням гаригт нээлтээ хийх гэж байна. Төв аймгийн Баянцогт сумын “Хайрт хаан” амралтын газар зураг авалтыг нь хийсэн “Сайн, муу, хэрцгий” нэртэй уг киноны зохиолч, найруулагчаар А.Миеэгомбо, продюсерээр Э.Мандах, оператороор Б.Баатар ажиллажээ. Харин гол дүрд “Х TYЦ” продакшны Д.Түвшинтөр, УДЭТ-ын Г.Эрхэмбаяр, “Захиалгат инээд” хамтлагийн Б.Даулетжан нар тоглосон бол туслах дүрийг М.Баярмагнай, Г.Алтаншагай, Н.Нэргүйбаатар нар бүтээжээ. Хамгийн сонирхолтой нь тэд өөрсдөөсөө гадна өөр нэг хүний дүр бүтээжээ. Өөрөөр хэлбэл нэг хүн эерэг сөрөг хоёр дүрд тоглосон гэсэн үг. Мөн энэ кинонд нэг л эмэгтэй тоглосон нь жүжигчин Д.Ганцэцэг юм байна. Түүний тухай киноны туршид хоёрхон минут гарах гэнэ. Киноны үйл явдал анд явахаар мордсон гурван эр Цэвээн хэмээх малчин залууг буудчихлаа хэмээн андуурч зугтсанаар эхлэх аж. Сонирхуулахад кинонд Африкаас авчирсан гурван метр гаруй урт могойг ашигласнаас гадна нохойг чонын дүрд тоглуулжээ. Киноны талаар найруулагч А.Миеэгомбоос сонирхов.
-3D форматаар хийж буй кино бусад киноноос юугаараа ялгаатай юм бэ?
-Маш түвэгтэй, нарийн арга ажиллагаатай. 3D гэдэг нь бодит юм шиг мэдрэмжийг төрүүлнэ гэсэн үг. Бид энэ кинондоо 3D-ийн онцгой ялгаралтай эффектүүдийг нэлээд оруулж өгсөн.
-Зураг авч байгаа камер, техникийн хувьд бас өөр үү?
-Хоёр зэрэгцээ дурангаар зураг аваад түүнийхээ огтлолцол, салгалтыг хэрхэн яаж хийхээсээ л шалтгаалж өөр байна. Түүнээс биш бусад дурангаас ялгаатай зүйл бараг байхгүй. Харин бид АНУ-аас авчирсан 3D кино хийхээр бүтээгдсэн дурангаар зургаа авсан.
-3D киноны бүх дүрс нь бодит юм шиг байх уу. Хязгаарлалт гэж байдаг уу?
-Байдаг юм билээ. Бүх эффектээ 3D-гээр өгч болдоггүй. Хүний нүдний хараанд сөргөөр нөлөөлдөг гэсэн. АНУ-д гарч буй ийт кинонуудын 50 хувийг 3D форматаар хийдэг гэсэн. Бид ч тэгсэн.
-Танай киноны нэр их сонирхолтой санагдлаа. Клинт Иствүдийн тоглосон нэг америк киноны нэр яг ийм шүү дээ. Санаа авсан уу?
-Харин хүмүүс тэгж асуугаад байгаа. Гэхдээ тэндээс санаа аваагүй шүү. Манай киноны дүрүүд гурван өөр зан ааштай. Тийм болохоор 20-иод нэр бодож байсны дундаас үүнийг сонгосон.
-Зохиолын хувьд ямар нэг гадна киноноос санаа авсан зүйл байгаа юу?
-Тийм зүйл байхгүй. Гэхдээ Оросын “Алтан дуулганы хэрэг” гэдэг кинотой төстэй болчихсон байна билээ. Гадныхан санааны хувьд түрүүлж явдаг болохоор давтагдах тохиолдол гардаг л даа. Түүнээс биш хүний юмыг хуулбарлая гэж бодоогүй.
-Киногоороо юуг илэрхийлэхийг хүссэн бэ?
-Толгойтой бүхэн төрийн алба руу шургалахыг хүсдэг болсон өнөөгийн нийгмийг адал явдалт, инээдмийн төрлөөр дамжуулан шүүмжилсэн.
-Зураг авалтын үед ямар нэгэн хүндрэл гарсан уу?
-Замаар явж буй машины зургийг дээрээс онгоцоор нисч авсан л даа. Хоёр, гуравхан минутын хэсгийг авах гэж бөөн юм болсон. Өдөр тийшээ салхилаад зураг авахад хүндрэлтэй юм билээ. Тэгээд бид үүрийн таван цагаас өглөөний 11 хүртэл энэ хэсгийн зургийг авсан. Бас Африкаас авчирсан могойтой хамт зураг авахуулахад үнэхээр хэцүү байсан. Толгой нь л гэхэд хүний атгасан гараас том. Өлсөхөөрөө хүн рүү дайрдаг гэсэн.
-Зураг авалтыг нь хэдий хугацаанд хийсэн бэ?
-Зургаан сар. Жирийн киног бүтээхэд 2-3 сар л шаарддаг. Гэтэл бид хоёр дахин их хугацаанд хийлээ.
-Саяхан гавъяат жүжигчин Б.Батзаяатай уулзахад “Монголын аннхы 3D кинонд тоглож байна. Зураг авалтыг нь Хөвсгөлд хийж байгаа” гэсэн. Тэгэхээр аль нь Монголын анхны 3D кино гэсэн үг вэ?
-“Помогите нам” киноны гуравдугаар ангийг 3D-гээр хийж байгаа нь үнэн. Гэхдээ манай киноны эвлүүлэг түрүүлж дуусч, үзэгчдэд хүрэхэд бэлэн болсон болохоор анхдагч болж байна. Үүний бас нэг шалтгаан нь тэр киноны зураг авалтыг хослол дурангийн аргаар авч байгаа юм билээ. Харин манайх мэргэжлийн 3D кино хийх зориулалтын камераар авсан.
-Танай кинонд үргэлжлэл бий юу?
-Байгаа. Хоёрдугаар ангийг хийхээр төлөвлөсөн. Зураг авалтыг өвлөөс эхлээд ирэх намар гэхэд бэлэн болох байх.