Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нөлөө бүхий хоёр бизнесменийн маргаанд Ш.Баярсайхан цэг тавилаа

2020-8-07
0
ЖИРГЭХ

Монголын нөлөө бүхий хоёр бизнесмений маргаанд “Номин холдинг”-ийн захирал Ш.Баярсайхан яллаа. Тодруулбал, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Номин холдинг”-ийн захирал Ш.Баярсайхан нарын хооронд өнгөрсөн оноос эхлэн маргаан өрнөсөн юм. Шалтгаан нь “Ариг” банкийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат хувь нийлүүлэгч Ш.Баярсайханыг залилсан гэх асуудалтай холбоотой. Чухам тус банкны томоохон хувьцаа эзэмшигчдийн дунд гарсан маргаанаас үүдэн хадгаламж эзэмшигчид нь хөрөнгөө татаж, банк цаашид орших уу, эс орших уу гэсэн нөхцөл байдалд хүрээд байна.

“Байшин үйлдвэрлэх комбинат” төслөөрөө Хөгжлийн банкнаас 70.4 тэрбум төгрөгний зээл авсан ч эргэн төлөөгүй шалтгаанаар найдваргүй зээлдэгч болсон “Эрэл” ХХК “Ариг” банкны хөрөнгийг өсгөж, үйл ажиллагааг нь тогтвортой болгож чадах эсэх нь ихэд эргэлзээтэй. Учир нь 2018 онд Монголбанкнаас одоо байгаа өөрийн хөрөнгийн хэмжээ болох 35 тэрбум төгрөгийг 50 тэрбумд хүргэх даалгавар өгсөн ч биелүүлээгүй аж. Түүгээр ч зогсохгүй Б.Эрдэнэбат нь гэр бүлийн гишүүдийн нэр дээр тус банкинд байршиж байсан мөнгийг татан авсан нь банкийг хүнд байдалд оруулах нэг шалтгаан болжээ.

“Ариг” банкны хувьцааны 60.46 хувийг Б.Эрдэнэбат үлдсэнийг Ш.Баярсайхан эзэмшдэг. Тэдний анх гэрээлсний дагуу “Ариг” банканд 27.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж банкны 49 хувийг, БҮК-1 үйлдвэрт 20 тэрбумыг оруулан 20 хувийг нь эзэмшүүлэх, улмаар тус үйлдвэрийн хөгжлөөс шалтгаалан нэмж хөрөнгө оруулах, эсвэл оруулсан мөнгөө 1.59 хувийн хүүтэйгээр Ш.Баярсайхан буцаан авах талаар гэрээ байгуулсан аж. Гэвч Б.Эрдэнэбат “Ариг” банканд оруулсан хөрөнгийг БҮК-1 үйлдвэрт оруулсан гэж тооцон хувьдаа авч ашигласан.

Түүгээр ч зогсохгүй Эрэл” ХХК-ийн охин компани болох “БҮК-1” үйлдвэрийг улсын бүртгэлд бүртгэлтэй аж ахуйн нэгж гэж танилцуулахаас гадна тоног төхөөрөмжийг нь Хөгжлийн банкны барьцаанд тавьснаа ч нуусан нь хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болсон байна.

Улмаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасан “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилж ноцтой хохирол учруулсан”, 18.6-2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах хэргийг байнга тогтвортой үйлдсэн” зэрэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхээс Б.Эрдэнэбатыг бусдыг залилсан үйлдэлд нь тав, мөнгө угаасан хэрэгт нь хоёр жил нийт долоон жил хорих ял оноосноор жил гаруй үргэлжилсэн маргаан дуусгавар боллоо. Мөн бусдад залилагдсан гэх хохирогч Ш.Баярсайханд 20.6 тэрбум төгрөг гаргуулж өгөхөөр шийдвэрлэсэн юм.

Гэхдээ энэ шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр биш бөгөөд Б.Эрдэнэбат нь хуульд заасны дагуу давж заалдах эрхтэй юм.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Япон улсаас ирэх иргэдийг дараах газруудад тусгаарлана
Худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулжээ
Шуурхай штабын дарга Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховдод ажиллаж байна
Нохойн хөтөчөөр зургаан алба хаагч бэлтгэгдэж, үнэмлэхээ гардан авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Zochin (64.119.18.168)
    Buznes hiij bgaa hun yuny umnu tunshee hundeldeg,bgaa hundrelee il tavij bh estoi.Chadahgui bol tunshee araar ni tavij biznes hiih heregguie,
    2020 оны 08 сарын 13 | Хариулах
  • Zochin (202.55.188.35)
    Tegeed odoo Arig bank ni vil ajillagaa ni hebiin bh yumuu daa vgvi bol tsoohon ch gesen hadgalamjaa tatsan deer bolj bna uu
    2020 оны 08 сарын 10 | Хариулах
  • Инженер (202.21.108.179)
    Эрдэнэбатын нэг л том дутагдал бий. Тэр нь ойрхон өөрт нь зүтгэж байгаа хүмүүстээ илгэдэггүй, тэднийхээ үгийг сонсдоггүй, үнэлдэггүй. Уг нь бүтээлч, хөдөлмөрч хүн. Гэхдээ муу улс төрч.
    2020 оны 08 сарын 09 | Хариулах
  • зочин (203.91.115.41)
    Баярсайхан чинь МАН ынх бол Эрдэнэбат ямар ч байсан буруутаж таарна энэ бол хууль
    2020 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (139.5.217.228)
    Бизнесмен хүнд Нам эвсэл, Ард тумэн гэсэн ойлгот байдаггүй гэж Америкууд ярьдаг яг үнэн шүү
    2020 оны 08 сарын 08 | Хариулах
  • зочин (202.126.90.106)
    Эрджнэбат яаж толгой эь эргэхээрээ Ман-ын гөлөгнүүдтэй очиж орооцолддог байнаа. Мэдээж 1 өдөр л идүүлнэ шдээ. Ман-ынхан угаасаа идээч уугаач залгиач шдээ. Эрдэнэбат тулдаа өдий хүртэл тэссэн байхаа. Эрэлийг юутай хээтэй нь залгих гэж л мөнгө хаяж дээ. Санаагаа одоо л гүйцэлдүүлж. Хувь эзэмшдэг л бол алдагдлаа ч адилхан үүрнэ шдээ. Тэрнээс 1нийгээ шоронд хийнэ гэж юу гэсэн үгийн
    2020 оны 08 сарын 08 | Хариулах
  • zochin (73.111.180.213)
    nogoon Erdenebat 60 garchixaad xed naslax gej ingej shunaltdag tulam ve avgai ger buleeree niilj luibar xuudeg xumuus
    2020 оны 08 сарын 07 | Хариулах
    • Zochin
      Muu hun bol bishee hu.
      2020 оны 08 сарын 07
  • Зочин (202.126.89.66)
    Удахгүй Баярсайхан шоронд орж л таарна.
    2020 оны 08 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    10 цаг 46 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    11 цаг 12 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    11 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    12 цаг 16 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    12 цаг 54 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    13 цаг 11 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    13 цаг 31 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    13 цаг 34 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    14 цаг 35 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    14 цаг 46 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    15 цаг 39 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    15 цаг 42 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    15 цаг 59 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    16 цаг 43 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    17 цаг 30 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    17 цаг 45 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    18 цаг 26 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    18 цаг 50 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    18 цаг 53 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    18 цаг 59 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК