
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн өнөөдөр Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод эхэлнэ. Энэ өдөр эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг-ын жингийн барилдаанууд болно.
Өнөөдөр манай улсаас эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд МУГТ Э.Ариунболд, залуу жүдоч Т.Түмэнжаргал, -66 кг-ын жинд МУГТ Ё.Басхүү нар зодоглоно.
Харин эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг, -52 кг-ын жинд ОУХМ Б.Уранзаяа, О.Оюунчимэг, -57 кг-ын жинд Г.Энхжин, М.Цэндбазар нар хүч үзнэ.
Л.Баяр



















































