Өчигдөр эсэргүүцлийн жагсаал хийсэнтэй холбогдуулан өнөөдөр МУИС-ийн хичээлийн гурав болон зургадугаар байранд хичээлэлдэг ихэнх оюутнууд жагсаалд оролцсон бусад оюутны хамтаар хичээл хаяж байна. Дээрх хичээлийн байрууд нь стандартын шаардлагад нийцэхгүй акталсан байрууд учраас эсэргүүцлээ ийн илэрхийлж байгаа гэнэ. Мөн кредитийн төлбөр, оюутны дотуур байрны асуудлыг шийдэж өгөхийг МУИС-ийн захиргаанаас хүсчээ. Маргааш хүртэл дээрх байрны оюутнууд эхний ээлжинд албан бусаар хичээл хаяж байгаа бөгөөд заасан хугацаанд МУИС-ийн захиргаа болон холбогдох албан тушаалтан тодорхой хариулт өгөхгүй бол МУИС-ийн оюутнууд нийтээрээ албан ёсоор хичээл хаяна гэж МУИСОХолбоо мэдэгдлээ. Зөвхөн дээрх хэдхэн шалтгаанаар бус мөн хэт хөөрөгдсөн кредит цагийн мөнгө, сургалтын төлбөр, улсаас гаргаж өгдөг төсөв зэрэг нь бидний сурах орчин, сургалтын техник хэрэгсэлд огт зарцуулагддаггүй. Кредит, сургалт, оюутны байрны төлбөрийг ямар ч үндэслэлгүй нэмсэнээр С.Төмөр-Очир тэргүүтэй бүлэг хэтэвчээ зузаалах гээд байна уу? Эсвэл энэ их мөнгө өөр юунд зарцуулсан талаар хариу авахыг хүсч байна. Эдгээр асуудлыг нааштайгаар шийдэж өгсөн цагт бид хичээл хаялтаа зогсоох болно гэж оюутнууд ярьж байна.