“Оюутолгой”-н гэрээний тухай 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг тайлбарлахыг шаардсан УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газар “Рио Тинто”-гийн мэдэгдлийг үг үсэггүй хуулсан гэлээ. Өмнө нь уг тогтоолыг биелүүлсэнгүй гэж үзэж байгаа гишүүдэд “Рио Тинто”-гоос явуулсан мэдэгдэлд “Хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол улсын бүх хууль болон УИХ-ын шийдвэрүүдтэй нийцэж байгаа” гэжээ. Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын өгсөн хариу бичигтэй энэ нь яагаад үг, үсэггүй адилхан байгаад гайхаж байгаагаа Б.Бат-Эрдэнэ гишүүн хэлсэн юм. Тэрбээр “Монгол улсын Засгийн газар уу, Фрийдландын засгийн газар уу гэж ерөнхий сайдаас асуумаар байна. Монголд ашигтай хувилбарыг дэмжихгүй, гадаадын хөрөнгө оруулагчийн үгийг дуурайж байгаа нь энэ танхимаас гарсан улс төрчийн хувьд байж боломгүй үйлдэл” хэмээн бухимдаж байв.
Дээр дурдсан тогтоолын гуравдугаар заалтад “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосугай” гэсэн байдаг. Энэ “анхны хөрөнгө оруулалтыг нөхөх” хугацааг Засгийн газар болон “Рио Тинто” 30 жилийн дараа гэж үзэж байгаа. Харин шаардлага хүргүүлсэн гишүүд, дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 7000 доллар байлаа гэхэд 2,8 жилийн дотор анхны зардлаа нөхөх боломжтой гэж үзэж байгаа билээ.