Монгол улс жилд дунджаар 280 гаруй иргэнээ гадаадын цэргийн сургуульд суралцуулдаг байна. АНУ, ОХУ, БНХАУ, Герман, Турк, Солонгос, Япон, Канад, Люксембург зэрэг 20 гаруй улсад оюутнуудаа энэ чиглэлээр суралцуулахаар илгээдэг юм. Суралцах хүсэлтэй хүмүүсийг нээлттэй шалгаруулалтаар сонгодог бөгөөд хамгийн сүүлд ОХУ-д 116 хүн явуулжээ. Цэргийн академид явж буй офицерууд магистрын зэрэг хамгаалах зорилоготой бол ахлагч цолтой алба хаагч, оюутнууд, дунд сургууль төгсөгчдийг цэргийн дээд сургуульд илгээж байгаа аж. Энэ жил 350 гаруй оюутан, сурагч шалгаруулалтад оролцсооос сургалтын дүн, сахилга бат, эрүүл мэнд гэхчлэн гадаадын сургуулиас тавьдаг шаардлагад тэнцсэн хүүхдүүд суралцах эрхээ гарджээ. “Цэргийн нууцад хамаарах мэдээлэл учраас одоогоор Монголоос энэ чиглэлээр яг хэдэн хүн суралцаж байгааг хэлэх боломжгүй” гэж БХЯ-ны ажилтан, хурандаа Ө.Батмөнх мэдээллээ. Тэрбээр “Монгол сурагч, сонсогч, офицерууд гадаад сонсогчдоос сахилга бат, оюунлаг чадварлаг байдал, хүмүүжлээрээ илүү гэдгийг сургуулиас эргэн мэдэгдэж байгаа” хэмээн нэмж хэлсэн юм. Цэргийн академид суралцахаар явсан офицерууд төгсөж ирээд цолоо ахиулан ажиллах бол цэргийн дээд сургуулийг төгсөгчид бэлэн ажлын байранд очиж, дэслэгч цол авах гэнэ.
   Манай улс гадаадад цэргийн албан хаагч бэлтгэхээр жилдээ 1-2 хүн явуулдаг байсан нь 10 гаруй жилийн өмнөх явдал юм. Улмаар 1990-ээд оны сүүл үеэс АНУ, Герман зэрэг хэд хэдэн улстай энэ салбарт хамтран ажиллаж эхэлсэн аж. Хамгийн сүүлд ОХУ-тай 2006 онд гэрээгээ шинэчилжээ.

Сэтгэгдэл (7)