Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол залуугийн ур ухаанаар бүтсэн цахилгаан халаагуур

2020-9-30
0
ЖИРГЭХ

Хүйтний улирал наашилж, хөхүүрийн ам цаашилж буй өдрүүдэд иргэд өвөлжилтийнхөө бэлтгэлийг базааж эхэлжээ. Утаагүй Улаанбаатарыг бий болгохын төлөө иргэн нэг бүрийн оролцоо чухал. Өнгөрсөн жил Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн сайжруулсан шахмал түлшний хэрэглээ иргэдээс эерэг үнэлгээ авсан.Үүнтэй зэрэгцэн гэр хорооллын айлуудын цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн нь орон гэртээ тохь тухтай амьдрах боломжийг бүрдүүлж, халаагуурыг төрөл бүрийн шийдлээр хэрэглэхэд нөлөөлсөн юм. “Хятад улсаас импортоор оруулж ирдэг халаагуур өндөр үнэтэй хэрнээ чанар муутай” хэмээн шүүмжлэх хүн олон байдаг.

Тэгвэл эх орныхоо эрс тэс уур амьсгал, хэрэглэгчдийнхээ аюулгүй байдал болон амьжиргааны түвшнийг харгалзан үзэж, боломжийн үнэтэй халаагуурыг Д.Эрийнтовч бүтээсэн байна.

Агаар хуурайшуулдаггүй, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуурыг монгол залуучууд хэрхэн хийдэг, хэрэглэгчдийн сэтгэл ханамж ямар байдгийг сурвалжлахаар Сонгинохайрхан дүүргийн Таван шард байрлах үйлдвэрлэлийн байрыг зорьсон юм. Биднийг очиход Д.Эрийнтовч “Халаагуураа угсарч байна. Ойрын хэд хоног орон нутгаас захиалга их ирж байгаа.Өнгөрсөн долоо хоногт суурилуулах ажлаар хөдөө яваад ирсэн” гэсээр угтсан юм.

Орон сууцны доод талын хонгилыг ажлын байр болгон тохижуулж, нэлээд хэдэн халаагуурыг эгнүүлэн өржээ. Тэрбээр анх өөрийнхөө зуслангийн байшинд халаагуур хийж, хоёр жилийн хугацаанд туршилтын байдлаар хэрэглэсэн гэнэ. Халаагуурынхаа гадна талын кейс буюу гэрийг монгол төмрийн үйлдвэр болох “БЧГ” компанид захиалга өгч хийлгэдэг байна. Бусад түүхий эдээ Хятад улсаас захиалж авчирдаг аж. Энэ талаар түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Анх цахилгаан халаагуур хийх санааг хэрхэн гаргасан бэ?

-2012 онд Баянбууралд зуслангийн байшин барьсан. Тухайн үед тоосгоор пийшин өрсөн. Утаа тортог их гараад байхаар нь нураагаад нам даралтын зуух барьсан.Гэтэл ойр орчмын хүмүүс сонирхоод гэртээ хийлгэх санал тавьсан. Тэр үеэс л цахилгаан халаагуур хийх сэдэл төрсөн. Мэдээж судалгааны ажил маш чухал. Хятад болон бусад орноос оруулж ирдэг халаагуурыг үзэж, сонирхож, хэсэг хугацаанд судалсны үндсэн дээр туршилтаар хийж үзсэн. Өөрийнхөө гэрт хоёр жилийн хугацаанд тавьж үзэхэд өвөлдөө даарахгүй, цахилгааны төлбөр ч боломжийн гарч байсан. Халаагуурынхаа технологийг гаргасан. Хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх зорилт тавьж ажиллаж байна.

-Таны бүтээсэн халаагуур импортоор оруулж ирдэг тень болон бусад бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал бий юү.Хятадаас оруулж ирдэг халаагуурууд сайн халдаггүй.Агаар хуурайшуулдаг гэх шүүмжлэл их гардаг?

-Олон давуу тал бий. Эрс тэс уур амьсгалтай оронд амьдардаг учир халаагуураа бүтээхдээ цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулсан.Бага тогоор дулаан өвөлжих боломжийг бүрдүүлж өгсөн. Хоолны орц найрлага тохирч байж амттай болдог шиг халаагуурын бүхий л зүйлийг нэгбүрчлэн өөрсдөө тааруулж, хянаж, туршилт хийсний үндсэн дээр иргэдэд худалдаалж байна. Нэг үгээр хэлэхэд бүх зүйл нь төгс зохицсон. Хийх тусам арга барилаа сайжруулдаг. Анх дан халаагуурын төмөр ашиглаж хийсэн бол одоо хоёр давхарлаж хийж байгаа. Ингэснээр хүйтний улиралд тэсвэртэй болсон.

-Халаагуураа хэдэн төгрөгөөр борлуулдаг вэ.Иргэдийн амьжиргааны түвшинтэй уялдуулж худалдах үнээ тогтоодог уу.Хэт өндөр үнэтэй бол худалдаж авах хүмүүсийн тоо буурна байх?

-Халаагуураа 250-400 мянган төгрөгөөр худалдаалж байна. Хоёр жилийн баталгаат хугацааг олгодог. Стандарт хэмжил зүйн газар болон холбогдох төрийн байгууллагуудад хамтарч ажиллах хүсэлт явуулсан.Одоогоор хариу ирээгүй байна.Эко ногоон зээлд хамруулах хүсэлт ч явуулсан байгаа.Халаагуурыг худалдаж авах чадваргүй хүмүүс байдаг. Тэднийг банкны зээлд хамруулаад халаагуураа лизингээр олгодог болчихвол олон давуу тал гарч ирнэ. Банкны хүү ч бага. Миний хувьд борлуулалт сайжрахын хэрээр үйлдвэрлэлээ өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Монгол залуучууд хийж, бүтээж, үйлдвэрлэж чадаж байгаа зүйлийг гаднын орноос нэмүү өртөг шингээж оруулж ирэх шаардлагагүй.

-Танай халаагуурыг хэрэглэдэг хүмүүсийн олонх нь амины орон сууцанд амьдардаг айлууд байдаг уу?

-Агаарын бохирдлыг бууруулж эко орчинд амьдрах хүсэлтэй иргэн олон бий. Гэвч төрийн дэмжлэг тааруухан санагддаг. Тиймээс хэрэглэгчээ алдахгүйн тулд урамшууллын системийг нэвтрүүлж эхэлсэн. Амины орон сууцанд амьдардаг иргэд түлхүү суурилуулдаг. Гэрт амьдардаг хүмүүс ч тавиулна.Гэхдээ гэрт гэхээсээ илүү байшинд илүү тохиромжтой. Цаашид монгол гэрт зориулсан технологиор халаагуур бүтээх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Тухайн байшингийн хэмжээнд тохируулж хэдэн ширхэг халаагуур суурилуулахаа тодорхой болгодог уу.Халаалт нь хэдэн хэм хүртэл халдаг вэ?

-Хоёр том хэмжээтэй халаагуур маань метр болон 50 см-ийн урттай. Энэ нь 14-16 ам метр талбайг халаах боломжтой.Жижиг хэмжээтэй халаагуур нь 6-8 ам метр талбайг халаана.Ачааны машин тогтсон тонн ачаагаа ачдаг шиг байшингийнхаа хэмжээнд тохируулж халаагуур суурилуулна гэсэн үг. 48 метр квадрат байшинтай айлд 3-4 ширхэг халаагуур суурилуулдаг. Дулаан алдагдал ихтэй айлд дөрвөн ширхгийг тавина. Халаагуур маань өөр дээрээ халуун мэдрэгчтэй. 70- 80 хэмд ажилладаг. 80 хэм хүрээд унтраад 70 хэмд асдаг тохиргоотой. Ингэснээр цахилгааны хэмнэлт давхар гардаг. Унтарсан үед цахилгаан хэрэглэхгүй.

-Өрөөний температур мэдрэгчийг урамшуулал болгож худалдан авагчдад бэлэглэдэг гэсэн.Халаагууртай айлууд халуунаа хянаад байх нөхцөл бүрдсэн гэсэн үг үү?

-Өрөөний температур мэдрэгч олон ач тустай.Учир нь, өрөө 20 хэмийн халуунтай байхад заавал 70-80 хэмийн халуун хүртэл ажиллуулах шаардлага байхгүй. Автоматаар унтраачихна. Хэрэглээндээ тохируулах худалдан авалт хийж байгаа хүмүүст харьцангуй олон янзын урамшуулал олгодог. Тухайлбал, гурван халаагуур худалдаж авсан тохиолдолд дахиж нэгийг бэлэглэнэ. Ингэснээр иргэд ч зардлаа хэмнэж, миний орлого ч давхар өснө.

-Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо жилээс жилд өсөж байна.Гэхдээ шаардлагатай бүтээгдэхүүнээ гаднын улс руу захиж авчруулдаг.Танайх халаагуурт ордог бүхий л түүхий эдээ Хятадаас захиалж авдаг уу?

-Халаагуурын гадна талын гэр буюу кейсийг Монголын төмөр хийцийн үйлдвэрт захиалга өгч, хийлгээд дөрвөн жил болж байна. Бусад түүхий эдээ Хятадаас захиалж авдаг. Манай улс үйлдвэрлэгч орон биш учраас урдаас захиалж авахаас өөр ямар ч боломж байхгүй.

Биднийг ийн ярилцах зуур “Цахилгаан халаагуур сонирхож явна.Хоёр охинтой. Ажилдаа явчихаар өдөр нь галаа сайн түлж чадахгүй юм. Гал түлэх гэж ноцолдсоор байгаад даалгавраа ч тухтай хийхгүй юм” хэмээсээр 40 эргэм насны хос үйлдвэрт байх том жижиг хэмжээтэй халаагуурыг сонирхож, худалдан авч суурилуулах өдрөө товлов.

Тэд монгол залуучуудынхаа бүтээлд хөрөнгө оруулалт хийсэндээ сэтгэл хангалуун байлаа. Дэлхийд үнэлэгдэхүйц хэмжээнд бүтээл туурвиж яваа залуус олон бий.

Тэдний нэгэн эд эс болж яваа “Аз бүтэмж” компанийн хамт олон гурван жилийн хугацаанд 500 орчим халаагуурыг амины орон сууц болон орон нутагт байрлах цэргийн анги, амралтын газруудад суурилуулжээ.

Улаанбаатар хотод л гэхэд “Хилчин” спорт хорооны барилгын халаалтын асуудлыг шийдэж өгчээ. Энэ талаар тус байгууллагын ар тал хангалтын ахлах офицер Ү.Төрбилгүүнээс тодруулахад “Манай байгууллага жил гаруйн өмнө цахилгаан халаагуур тавиулсан. Өмнө нь бол уурын зуухандаа нүүрс түлж, байрнуудаа халаадаг байв.Хотын даргын захирамжийг хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Аз бүтэмж” компанийн цахилгаан халаагуурыг сонгосон. Одоогоор ямар нэгэн гэмтэл гараагүй.Аюулгүй байдлыг бүрэн хангасан.

Нүүрс түлдэг байхад сардаа 11-12 сая төгрөгийг түлшиндээ зарцуулж байлаа. Тогонд шилжүүлсний дараа нүүрс түлдэг байх үетэй харьцуулж судалгаа гаргасан. Өөрсдөө тухайн өдрийнхөө цаг агаарын байдлаас шалтгаалаад төхөөрөмжийнхөө хэмийг ихэсгэж, багасгана. Тэгэхээр цахилгааны төлбөр харилцан адилгүй гардаг. Нүүрс түлдэг байхад үнс их гарна.

Хог хаягдлын асуудлыг давхар шийдээд өгч байна гэсэн үг.Цахилгаан халаалт суурилуулснаар цэвэрхэн, тохь тухтай, дулаахан орчинд ажиллах боломжийг бүрдүүлж чадсан” гэлээ. Өөрийнхөө бүтээсэн халаагуурыг айл өрхөд суурилуулчихаад эргэх холбоотой ажиллаж цахилгааны тарифын хэлбэлзлийг тодруулдаг гэнэ. Тухайлбал, нэг ширхэг халаагуур суурилуулсан айл сардаа 40-45, дөрвийг тавиулсан нь 160 мянган төгрөгийн төлбөрийг тушаадаг байна. Үргэлж цахилгаанд залгаж хэрэглэдэг учир төлбөр өндөр гарах магадлалтай хэмээн учирлаж байсан юм.

С.ИЧИНХОРЛОО

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.9.46.42)
    Мундаг шүү, хөдөлмөрч, сэтгэдэг залуусаа дэмжье!
    2020 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.161.93)
    Гол эд ангийг нь хятадаас оруулж ирээд угсарч байгаа юм байна л даа! Гэхдээ яах вэ, юм хийж байгаа нь сайн хэрэг!
    2020 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.20.152.50)
    Ийм зүйлийг их дэмжих хэрэгтэй шүү дээ ....Манай төр засаг мөн ард иргэд ... Утасыг нь бичиж байгаач энэ сурвалжлагч нар ....
    2020 оны 09 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    5 цаг 43 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    9 цаг 4 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    9 цаг 9 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК