Сэлэнгэ аймгийн төвд барилгын ажил хийж байсан хоригдол чөлөөгөөр гарч
яваад архи ууж хүний амь хөнөөсөн хэрэг хэд хоногийн өмнө гарчээ.
Хүчингийн хэргээр ял эдэлж байсан Н.Баянтогтох хэмээх залуу энэ хэргийг
үйлдсэн байна.
Сэлэнгэ аймгийн төвд барилгын ажил хийж байсан хоригдол чөлөөгөөр гарч яваад архи ууж хүний амь хөнөөсөн хэрэг хэд хоногийн өмнө гарчээ. Хүчингийн хэргээр ял эдэлж байсан Н.Баянтогтох хэмээх залуу энэ хэргийг үйлдсэн байна.Тэрбээр Заамар суманд очиж хамт архи уусан хүнээ зодож амийг нь бүрэлгэжээ. Барилга дээр хоригдлуудыг хариуцаж байсан албан хаагч дур мэдэн хууль бусаар түүнд чөлөө өгч явуулсан аж. Н.Баянтогтох чөлөөнийхөө хугацааг хэтрүүлэн явахдаа энэ хэргийг үйлдсэн байна. Уг нь хуулиндаа хүчингийн хэрэгтэй хүнд чөлөө олгох ёсгүй юм байна.
Мөн өчигдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 423 дугаар хорих ангиас бас нэгэн хоригдол оргожээ.Одоогоор эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Ц.Болор



















































