
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Үндэсний соёл амралтын
хүрээлэнгээс "Би онцын эзэн" нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс "Би онцын эзэн" нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн 1-7 дугаар ангийн сурагчид хамрагдах бөгөөд онц авсан сурагчид багшаасаа "Би онцын эзэн" карт авах юм. "Би онцын эзэн" карттай сурагч бүр хүүхдийн паркт 50 хувийн хөнгөлөлттэй тоглоно. Онц дүнтэй сурагчдад зориулсан "Би онцын эзэн" уулзалт маргааш Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Онцчуудын уулзалтын үеэр урлагийн тоглолт болохоос гадна сонирхолтой гэнэтийн бэлгээр дүүрэн байх гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn