
Хөх хотын соёлын өдрүүд 17-21-ний өдрүүдэд нийслэл хотод болох гэж
байна.Даваа гаригт эхлэх соёлын өдрүүдэд оролцохоор БНХАУ-ын Өвөр
Монголын өөртөө засах орны Засгийн газрын дарга Чинь И тэргүүтэй
төлөөлөгчид ням гаригт ирэх ажээ.

Хөх хотын соёлын өдрүүд 17-21-ний өдрүүдэд нийслэл хотод болох гэж байна.Даваа гаригт эхлэх соёлын өдрүүдэд оролцохоор БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Засгийн газрын дарга Чинь И тэргүүтэй төлөөлөгчид ням гаригт ирэх ажээ.
Соёлын өдрүүдээр тус хотын зураачдын үзэсгэлэн, урлагын тоглолт Соёлын төв өргөөнд болохоос гадна Хөх хотын эдийн засгийн хамтын ажиллагааны газар, Улаанбаатар бизнес төвүүдийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах юм.
Нээлтийн ажиллагаа есдүгээр сарын 17-нд Уран зургийн галлерейд болно.
Ц.Болор