

«А» хэсэгт өнгөрсөн жилийн аварга, лигийн долоон удаагийн түрүүтэй «Эрчим» дөрвөн тоглолтоос 100 хувийн амжилт үзүүлж, хагас шигшээд өрсөлдөх эрхээ авсан. Харин хоёрдугаар байраар лигийн мөнгө, хүрэл медальт «Хасын хүлгүүд» шалгарсан юм. Тэд хэсгийн сүүлийн тоглолтод сонирхогчдын «Арвис» багийг буулган авчээ.
«FC Улаанбаатар» гурван хожил, нэг хожигдолтой хагас шигшээд өрсөлдөх болзлоо хангаад байв. Харин энэ хэсгийн сүүлийн эрхийг «Хоромхон» баг халаасаллаа. Тэд уржигдар хэсгийн сүүлийн тоглолтод «Хаан хүнс титэм»-ийг 7:3-аар буулган авчээ. Тус тоглолтод «Хоромхон»-ы япон легионер Юудай Икеда тав, Канадын Райан Фанте хоёр гоол оруулжээ. Харин эсрэг багаас Б.Төгсбилэг хет трик хийв.
«Холбооны цом-2012» тэмцээний хагас шигшээ тоглолтод «Эрчим» «Хоромхон»-той, «FC Улаанбаатар» «Хасын хүлгүүд»-тэй хүч үзэхээр боллоо. Тэмцээний хагас шигшээ тоглолтод өнөөдөр медалийн төлөөх тулаан маргааш болно.
Д.Ундрах 24tsag.mn