УИХ-ын гишүүн байсан хүмүүс нэгдэж нэгэн сонирхолтой төрийн бус байгууллага байгуулжээ. Өмнө нь парламентад сууж байсан, дахин сонгогдож чадаагүй гээд олон гишүүн асан хүмүүс нийлж "Нээлттэй парламент" нэртэй байгууллагад нэгджээ. Зургаан удаагийн парламентад сонгогдож байсан хүмүүс энэ байгууллагад орж болох тул тун олон гишүүнтэй болох магадлалтай гэнэ. Мөн хөгшин, залуу, нутаг усаар нь ч ялгахгүй аж. Тэд УИХ-ын гишүүн биш ч парламентад хяналт тавьж ажиллах гэнэ. Харин УИХ-ын гишүүн асан Д.Очирбат энэ байгууллагын хамгийн идэхвхитэй гишүүн болсон бөгөөд бусад "унасан бөх"-чүүдтэй нийлж парламентад сууж байгаа "азтай" хэдээ "тагнах" гэнэ. Т.Гэрэл




















































Сэтгэгдэл (1)