Дуучин Б.Амархүү, хөтлөгч Халиун, загвар өмсөгч Ариунзул,
Амгаланбаатар, реппер Rokit Bay нарыг нэг дор цуглуулсан “Том загас”
кино өнөөдөр нээлтээ хийх аж. Тус кино хэд хоногийн өмнө дэлгэцнээ
гараад байгаа билээ.
Дуучин Б.Амархүү, хөтлөгч Халиун, загвар өмсөгч Ариунзул,
Амгаланбаатар, реппер Rokit Bay нарыг нэг дор цуглуулсан “Том загас”
кино өнөөдөр нээлтээ хийх аж. Тус кино хэд хоногийн өмнө дэлгэцнээ
гараад байгаа билээ. “Аз ойрхон” хэмээх анхны киногоороо ирээдүйтэй найруулагч болохоо харуулаад амжсан BAT “Том загас” хэмээх хоёр дахь уран бүтээл нь хар тамхи, гэмт хэргийн ертөнцийн талаар өгүүлэх аж.
Сонирхолтой нь реппер залуу маань ихэвчлэн мэргэжлийн бус алдартнуудаар жүжигчдийн багаа бүрдүүлсэн.
Дуучин, загвар өмсөгч, хөтлөгч, реппер гээд олны танил олон хүмүүс “Big fish”-т тоглож байгаа учир үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсээд байсан юм.
Ц.Болор



















































