

Өргөмжит консулууд хоёр жил тутамд болдог зөвлөлдөх уулзалтаараа тодорхой асуудлыг хөндөж хэлэлцдэг уламжлалтай.
Уулзалтанд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Сүхболд, Бодлого, төлөвлөлт, судалгааны газрын захирал Г.Батжаргал нар Монгол Улсын төр, эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад бодлогын шинэ үзэл баримтлалын талаар тодорхой мэдээлэл өгсөн бол Хөдөлмөрийн яамны ажилтан Н.Галцог, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Ганцэцэг, Монгол Улсын Бүгд Найрамдах Итали Улсын Милан хот дахь өргөмжит консул Цэвэгдоржийн Гантуяа, Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хот дахь өргөмжит консул Пак Жон Жин, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс дахь өргөмжит консул Насрин Фатима Авал нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Сонирхуулахад, одоогоор дэлхийн 37 орны 60 иргэн Монголын өргөмжит консулаар ажиллаж байна.
Д.Ундрах 24tsag.mn