
Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр АТГ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ч.Өнөрбаяр томилогдсон билээ. Тэгвэл түүний оронд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хоёрдугаар хэлтсийн дарга, ахлах комиссар Д.Наранбаатарыг ажиллуулахаар болсон байна. Харин Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх байсан Ж.Баярцэцэг Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга болсон юм.
24tsag.mn