
Манай улсын хоёр хүн тутмын нэг нь шүдний ямар нэг өвчлөлтэй гэсэн судалгаа гарчээ.

Манай улсын хоёр хүн тутмын нэг нь шүдний ямар нэг өвчлөлтэй гэсэн судалгаа гарчээ. Өнгөрсөн хавар эхлүүлсэн "Эрүүл хүүхэд аян"-ы хүрээнд хүүхдийг үзлэгт хамруулахад 91 хувь нь амны хөндийн өвчлөлтэй байсан аж. Өөрөөр хэлбэл, дунджаар нэг хүүхдийн 5-6 шүд цоорхой байжээ. Тэгвэл Азийн нүүр, амны урьдчилан сэргийлэх академийн Х хурлаа өнөөдөр манай улсад зохион байгуулах нь. Хуралд гадаадын 27 орны 300 гаруй төлөөлөгч оролцон, нүүр, амны тэр дундаа шүдний өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар болон сүүлийн үеийн дэвшилт тоног төхөөрөмжийн талаар харилцан туршлага солилцох аж. Тус хурал энэ сарын 16-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд эхний өдөр нь Төрийн ордонд, дараагийн өдрүүд Улаанбаатар зочид буудалд болно.
Д.Ундрах 24tsag.mn