
Монголын сагсан бөмбөгийн холбооны “Пепси” хөгжлийн лигийн тэмцээн маргааш “Мон-Алтиус” БТДС-ийн зааланд эхлэх гэж байна.

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Пепси” хөгжлийн лигийн тэмцээн маргааш “Мон-Алтиус” БТДС-ийн зааланд эхлэх гэж байна. Дээд лигт хүч үзэх тамирчдыг сонгон шалгаруулах, сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусын ур чадварыг хөгжүүлэх зорилготой тэмцээний “А” хэсэгт “Хасын хүлгүүд”, “Jaskal”, “Суварга”, МХТС, “Мобиком”, “Versus”, “Мотор сервис”, “Женерал”, “Эрдэнэдрийлинг”, “Таван импекс”, “В” хэсэгт “SBL”, “Ард даатгал”, “Баянгол”, “Хишигтэн”, “Оюуны гэрэл”, “Замын битум”, “Lode Star”, “Хадгаламж”, “Legacy Group”, “Bombardier” баг хуваарилагдсан байна.
Д.Ундрах 24tsag.mn