Угандагийн эрх баригчид Британы театрын найруулагч Дэвид Сисилыг ижил хүйстний тухай жүжиг тавьсан хэмээн буруутгаж 2 жил хорих ял оноожээ. Түүний найруулсан гей залуусын тухай гардаг "Гол мөрөн ба уулс" нэртэй жүжиг нь тус улсын хуульд нийцээгүй хэмээн буруутгасан байна. Дэвид Сисил өнгөрсөн сард Угандагийн нийслэл Кампалад энэ жүжгээ тавьсан бөгөөд ажилтан нь ижил хүйстэн бизнесмэнийг хөнөөдөг тухай гардаг байна. Сүүлийн үед Угандагийн парламент ижил хүйстнүүдийн талаар явуулах бодлогоо чангаруулж, ялын хэмжээг нь нэмж байгаа аж. Британы найруулагч түүнд оноосон 2 жил хорих ялыг эсэргүүцэж давж заалдах тухайгаа мэдэгджээ.
Б.Баяр



















































