
Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар бүртгүүлж, хэлний
шалгалтандаа тэнцсэн иргэд ХӨСҮТ-д өнгөрсөн даваа гаригаас эхлэн эрүүл
мэндийн үзлэгт хамрагдаж эхэлжээ.

Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар бүртгүүлж, хэлний шалгалтандаа тэнцсэн иргэд ХӨСҮТ-д өнгөрсөн даваа гаригаас эхлэн эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж эхэлжээ. Иргэдийг Хөдөлмөрийн төв биржээс ирүүлсэн нэрсийн дарааллаар үзлэгт хамруулж байгаа юм.
Солонгос хэлний төвшин тогтоох
шалгалтанд тэнцсэн 3590 хүн шинжилгээнд хамрагдахаар болсон байна. Өдөрт ХӨСҮТ-д 280
хүнийг үзэх хуваарьтай байгаа аж. Өнөөдрийн байдлаар 600 гаруй хүн эмчийн
үзлэгт хамрагдаж дуусчээ. Одоогоор 30 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг 8-9 төрлийн шинжилгээ авч байна. Д.Ундрах 24tsag.mn