
Автозамын газраас судалгаа явуулаад авто замын ачааллыг ихээр нэмэгдүүлдэг 18 сургуулийн нэрийг гаргасан байна.

Автозамын газраас судалгаа явуулаад авто замын ачааллыг ихээр нэмэгдүүлдэг 18 сургуулийн нэрийг гаргасан байна. Эхний удаад эдгээр сургуулиудын хүүхдүүдийг хүүхэд зөөдөг автобусаар зорчуулахаар болсон гэнэ. Үүнд, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын "Олонлог", "Диана" сургууль, Баянзүрх дүүргийн Орос 14 дүгээр сургууль, Баянгол дүүргийн "Радуга", 38 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн "Американ", "Internatinoal" сургууль, Плехановын, Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр дунд сургууль, "Сант", "Орчлон", "Монгол-Энэтхэг", "Улаанбаатар Элит", "Хобби", "Шинэ үе" сургуулиуд багтаж байгаа. Мөн холоос сургуульдаа явдаг хүүхдэд туслах зорилгоор шинээр автобусны буудал нэмэх гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn