

“Hamba film” студи болон “Z Frame” продакшны хамтын бүтээл “Тнгри” уран сайхны киног "Орхидос" киноны найруулагчаар ажиллаж байсан "Hamba Film" студийн захирал Б.Ганболд найруулжээ.
Чингис хаанаас ч эрт үеийн түүхтэй холбогдох нууцуудыг дэлгэж, уран сайхны аргаар баяжуулсан уг киноны гол дүрд жүжигчин С.Болд, Н.Ялалт, Д.Отгонцэцэг нар болон жүжигчин Ө.Энхболд, загвар өмсөгч О.Амгаланбаатар, УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэцэцэг, Д.Ганцэцэг, Ж.Алтанчимэг, П.Дэмидбаатар, жүжигчин, А.Баттүшиг, Т.Амарбаясгалан, Т.Пүрэвдорж, Г.Идэрбаатар, нар тогложээ. Харин зураг авалтыг өнгөрсөн өвөл авсан аж.
Д.Ундрах 24tsag.mn